ОУХМ Э.Лхагвасүрэн дэлхийн аваргад явна
Ширээний теннисийн Монгол Улсын гурван удаагийн аварга болсон ОУХМ Э.Лхагвасүрэн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Саяхан ширээний теннисийн УАШ тэмцээний финалын тоглолтод Э.Лхагвасүрэн 38 настай, туршлагатай тамирчин Я.Бэгзтэй өрсөлдөж 4:3 буюу нэг үеийн зөрөөтэй хожсоноор Монгол улсын гурван удаагийн аварга болсон билээ.
Эдүгээ 27 настай ОУХМ Э.Лхагвасүрэн 2002 оноос гадаад, дотоодын олон тэмцээнд оролцож ирсэн туршлагатай тамирчин юм. Энэ хугацаанд буюу 2012 онд Дэлхийн чансааны тавдугаарт тэст тоглож дэлхийн аварга болж байсан.
Эх сурвалж: new.mn