Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.67 RUB 44.54▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Дэлхийн театрын өдрөөр “Балетын үдэш”-ийг тольдоорой

Дэлхийн театрын өдрөөр “Балетын үдэш”-ийг тольдоорой

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ныг “Дэлхийн театрын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Дэлхийн театрын өдөр”-т зориулан энэ сарын 27-нд 19.00 цагт “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг өргөн барих гэж байна. ДБЭТ-ын хамт олон энэхүү тоглолтоороо дамжуулан Монгол улсад, хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа аж. Энэ удаагийн тоглолтод нийгмийн хариуцлагын зорилгоо биелүүлэх ДБЭТ-ын үйл ажиллагаанд соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” хамтран ажиллаж байгаа юм байна. Дэлхийн театрын өдөрт зориулсан “Балетын үдэш” тоглолтын “Сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” гэх мэт дэлхийн сонгодог балетын хэсгээс , II хэсэг буюу “Орчин үеийн” хэсэгт нь ДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдэж буй модерн, неоклассик шинэ бүтээлүүдээс тоглох юм байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card