Онгоц осолдох үед нисгэгч ухаан алдсан байх магадлалтай
“Germanwings” компанийн Airbus А-320 онгоц /III.24/ -нд Францын нутаг дэвсгэрт Альпийн нурууны ойролцоо осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл Онгоцны ослыг мөрдөх Францын товчооныхон онгоцны нэг хар хайрцгийг шинжлэн үзсэн ба сүйрэхийн өмнө нэг нисэгч нь бүхээгтээ байхгүй байсан ба эргэн орж ирэх үйлдэл хийж байсан нь тогтоогдсон гэжээ. Тодруулбал онгоцны бүхээгийн гадна байсан хүн хаалгыг нь тогшиход хариу өгөөгүй бөгөөд тэр дахин тогшсон ч хариу өгөөгүй ажээ
Түүнчлэн Финляндын Тээврийн аюулгүй байдлын агентлагийн шинжээч Пекка Хентту нисэгчдийг онгоц сүйрэх үед ухаангүй байсан гэх таамаглал гаргасан байна. Нислэгийн замаас харвал нисгэгчид ухаан нь гарч,орон нислэгийг засах гэж оролдож байсан бололтой хэмээн ярьжээ. Ямартай ч осол гарах үеэр бүхээгт ганц нисгэгч байсан нь баттай боллоо гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: new.mn