Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгчөөр Б.Цэвэгмид томилогдлоо

Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгчөөр Б.Цэвэгмид томилогдлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо. Орхон аймгийн Засаг даргаар саяхан томилогдсон С.Дангаасүрэн ажлаа авсан эхний өдрөөс шуурхай ажиллаж, хэлтэс, агентлагийн дарга нарын өнгөрсөн оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг хянаж, дарга нартай нэгбүрчлэн уулзсан. Мөн өнгөрсөн оны бүтээн байгуулалтын ажлуудыг дүгнэх, ажлын хэсэг гаргуулан ажиллаж байгаа. Аймгийн Засаг даргын зүгээс гаргасан захирамж, шийдвэрийг олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг шуурхай болгох үүднээс аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга буюу Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Б.Цэвэгмидийг томилсон байна. Хэвлэлийн төлөөлөгч орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай Хамтран ажиллах гэрээ байгуулахаас ажлаа эхэлсэн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card