МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ч.Дагвадорж: Эхний уулзалтаараа шууд эвлэрсэн
Ч.Дагвадорж: Эхний уулзалтаараа шууд эвлэрсэн
Шүүхэд баярлалаа Шүүхийн шинэтгэлийн хүрээнд эхлүүлсэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд иргэний журмаар шүүхэд хандаад богино хугацаанд асуудлаа шийдүүлсэн иргэн Ж.Дагвадоржтой уулзлаа. -Таны хувьд хэчнээн төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бэ? -Би нэг сая 500 гаруй мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг бусдад өгөөд авч чадалгүй жил гаруй болсон. Энэ хугацаанд мөнгөө авахаар хөөцөлдөж, маш их чирэгдэл учирсан. Шүүх, цагдаад хандалгүй эгчийнхээ хэдэн төгрөгийг өгчихөөч гэж би тэр хүнээс олон удаа гуйсан л даа. Сүүлдээ нөгөө хүнээсээ төвөгшөөж, аргаа бараад шүүхэд хандаж, шийдүүлье гэж бодсон. Ингээд иргэний хувьд өргөдөл бичиж, шүүхэд өгсөн юм. -Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар та цаад хүнтэйгээ хэдэн уулзалтын дараа эвлэрсэн бэ? -Эхний уулзалтаараа шууд эвлэрсэн. Нөгөө хүн маань ч төлье гэж хэлсэн. Энэ эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг хүний цагийг, мөнгийг хэмнэсэн үнэхээр ач тустай ажил юм байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байгаа Баярцэцэг, Алтансүх нартаа баярласан талархсанаа танай сониноор дамжуулан хэлье. -Та өмнө нь шүүхэд хандаж байсан уу? Шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрөө барагдуулж хохиролгүй болоход хэдий хэрийн хугацаа шаарддаг вэ? -Би өмнө нь шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлээд, дараа нь Шүүхийн шийдвэр биелүүлэх газраар өр төлбөрөө барагдуулаад явж байсан. Ингээд явахад дор хаяж гурван сарын хугацаа зарцуулдаг байлаа. Харин энэ удаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар асуудлаа шийдүүлэхэд ердөө ганц сарын хугацаанд бүх өр төлбөрөө буцааж авлаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа бол иргэн хүнд хүрсэн, нүдээ олсон үнэхээр сайн үйлс юм. Тэгээд ч хүнтэй муудалцаж, заавал шүүх хурал хийлгээд байх шаардлага байхгүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач тусыг олон хүнд хүргэж, тусалж байгаа Орхон аймгийн сум дундын 14 дүгээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Баярцэцэг, Аүлтансүх нартаа баярласан талархсанаа дахин илэрхийлж байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ