Худалдан авалтын гэрээ хийх явцад мониторинг хийнэ
Компанийн худалдан авалтын гэрээ хийх үйл явцад мониторинг хийх чиг үүргийг Ерөнхий захирлын тушаалаар Эдийн засаг, маркетингийн хэлтсийн Маркетингийн товчоонд хариуцууллаа. Тус товчоог Маркетинг, мониторингийн товчоо болгон нэрийг нь өөрчилсөн байна. Нийлүүлэгч талыг сонгох, худалдан авалтын гэрээ хийхдээ шууд үйлдвэрлэгчтэй байгуулах, худалдан авалт зах зээлийн бодит үнэд нийцэж байгаа эсэхэд мониторинг хийнэ. Эрдэнэт үйлдвэр ХХК-д төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалт болон тус үйлдвэрт бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам, бодит үнэ тогтоох, мэргэжлийн дүгнэлт гаргах комиссын журмын хүрээнд компани, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгддэг. Гэхдээ дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж байгаа энэ нөхцөл байдалд компаниас хэрэгжүүлж буй хямралын эсрэг төлөвлөгөөний хүрээнд тодорхойгүй хугацаагаар ажил үйлчилгээ, бараа материал нийлүүлэх болон ажилд орох хүсэлт, бусад хандив тусламжийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа юм.
Эх сурвалж “Erdenetmc.mn”сайт