Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Онцгой комисс ээлжит хурлаараа 40 гаруй асуудлыг шийдвэрлэв

Онцгой комисс ээлжит хурлаараа 40 гаруй асуудлыг шийдвэрлэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Дэлхийн зах зээл дээр зэсийн ханшийн уналтаас шалтгаалж “Эрдэнэт үйлдвэр” дэргэдээ Онцгой комисс байгуулан ажиллаж байна. Тус комиссын ээлжит хуралдаанаар өнгөрсөн хурлаас шийдвэрлээгүй үлдсэн зургаан асуудлыг шийдсэн байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар үйлдвэрийн хэмжээнд тулгамдсан 44 асуудал оруулж ирсэнээс 36-г нь хэлэлцэж, газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Энерго цехэд хэрэглэдэг хлорын хэрэгцээг хангахад анхаарав. Уг хлор нь үйлдвэрийн онцгой чухал шаардлагатай түүхий эд юм. Тусгай зөвшөөрөлтэй компани оруулж ирдэг. Одоогоор Хятадаас оруулж ирэх нөхцөлгүй болсон. Тухайн үйлдвэрт нь дэлбэрэлт гарсан учир Оросоос импортолж байгаа аж. Ийнхүү үйлдвэрийн дэргэд байгуулагдсан Онцгой комиссын зүгээс үйлдвэрийг хэвийн ажиллагааг хангах зорилгоор нэн шаардлагатай асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card