МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн МАХН-ын Ёс зүй, хяналтын хороо удирдах байгууллагадаа ханджээ
Аймгийн МАХН-ын Ёс зүй, хяналтын хороо удирдах байгууллагадаа ханджээ
Орхон аймгийн МАХН-ын Мянгатын дарга Ё.Баярсайханыг үүрэгт ажлаас нь огцруулж, оронд нь Т.Оюунцэцэгийг томилсон аймгийн МАХН-ын 2 дугаар Бага чуулганыг өнгөрсөн сарын 14-нд хуралдуулжээ. Уг чуулганаар “аймгийн МАХН-ын анхан шатны байгууллагуудын ажлыг сайжруулах, бэхжүүлэх талаар хийгдэж байгаа ажил, цаашид тавих зорилт”, “аймгийн МАХН-ын дэд даргын тухай асуудал”-ыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэсэн ч чуулган эхлэх үед хэсэг гишүүд намын удирдах байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн, хуйвалдааны маягтай, Гүйцэтгэх зөвлөлийн тайлангийн хурлыг хийлгэхийг хүч түрэн шаардаж, Ё.Баярсайхан даргын дүрмийн дагуу хуралдъя гэсэн тайлбарыг тоолгүй, хэсэг хүмүүс голдуу дайрч давшлан хурлыг тэр чигээр нь өөрсдийнхөө талд эргүүлж, дүрмийн бусаар намын даргын суудлыг хүч түрэмгийлэн авсан тухай хуралд суусан намын гишүүд ярьж байна. Чуулганыг “Номын төв”-ийн зааланд зохион байгуулсан тул тэндэхийн ажилчид “нам гэдэг ийм улаан цайм, яахаас ч буцахгүй, бүдүүлэг хүмүүсийн нэгдэл юм уу” гэж гайхаж байсан. Дээрх дүрмийн бус хурлын талаар аймгийн МАХН-ын хорооны дэргэдэх Ёс зүйн дэд хороо албан ёсны дүгнэлтээ гаргаж, Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн байна. Энэхүү албан бичигт “МАХН-ын дүрмийн заалтаар намын байгууллагын удирдах байгууллагын тайланг тавьж хэлэлцүүлэх хугацаа, дүрмийн зохицуулалт байсаар байтал Бага чуулганы хэлэлцэх асуудлыг мушгин гуйвуулж, аймгийн МАХН-ын мянгатын дарга Ё.Баярсайханы дүрмийн тухай тайлбар хийж, тайлангаа тавьж хэлэлцүүлэх талаар тодорхой санал хэлсээр байтал Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Оюунцэцэгийн хатган турхирснаар хэсэг гишүүд хуралдааны үйл ажиллагааг замбараагүйтүүлэн орилж хашгиран, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь Бага чуулганы хуралдааны хэлэлцсэн асуудлын ач холбогдолыг бууруулж, дүрмийн бус өөр асуудалтай хутгахад хүргэсэн байна. Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн Орхон аймгийн МАХН-ын Ёс зүй, хяналтын хорооноос 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болсон аймгийн МАХН-ын 2-р Бага чуулганы хуралдаан намын дүрэм, ёс зүйн асуудлыг зөрчсөн ажиллагаа болсон тул хүчингүйд тооцож, дахин Бага чуулганыг хуралдуулан дүрмийн дагуу асуудлаа хэлэлцэн шийдвэр гаргах талаар Орхон аймгийн МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлд саналаа хүргүүлж байна. Хэлэлцэн шийдвэрлэж хуулийн хугацаанд хариу өгөхийг хүсье. Хуулбарыг МАХН-ын Ёс зүй, хяналтын хороонд явуулав” гэж уг албан бичигт дурьдсан байна. Үүнээс харахад, аймгийн МАХН-ын даргаар Т.Оюунцэцэгийг сонгосон 2-р Бага чуулган дүрмийн бус болсон гэдгийг дээрх албан бичиг гэрчилж байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ