МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Дангаасүрэнгийн нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэв
С.Дангаасүрэнгийн нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэв
Аймгийн ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар “Аймгийн Засаг даргыг томилуулах санал гаргаж уламжлах тухай”, “Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх журам батлах тухай” гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн. Хуралд аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцож асуудлыг шийдлээ. Аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс С.Дангаасүрэнгийн нэрийг Орхон аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс аймгийн Засаг даргад өөр хүний нэр дэвшүүлээгүй учраас АН-ын нэр дэвшигч С.Дангаасүрэнгийн нэрийг Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж илээр санал хураав. Санал хураалтын өмнө аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс саналыг нууцаар явуулах горимын санал гаргаж улмаар 20 минутын завсарлага авч асуудлыг хэлэлцээд нууцаар санал хураах гэдэг дээр санал гаргав. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Ажлын албаны оруулж ирсэн саналаар санал хураалт явуулахад 31 төлөөлөгчийн 21 нь илээр санал хураахыг дэмжлээ. Үүний дараа аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Батхуяг нэр дэвшигч С.Дангаасүрэнгийн товч намтрыг уншиж танилцуулав. Үүний дараа санал хураалт явуулахад 31 төлөөлөгчийн 21 нь С.Дангаасүрэнгийн төлөө саналаа өглөө. Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн учраас санал хураалтад оролцоогүй юм. Ингээд нийт төлөөлөгчдийн 67.5 хувийн саналаар С.Дангаасүрэнг Орхон аймгийн Засаг даргад дэвшүүлж батламжуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болов. С.Дангаасүрэн 1967 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 10 жилийн сургуулийг Баруунтуруун суманд дүүргээд 1990-1950 онд Монгол улсын Багшийн их сургуулийг физик, математикийн багш мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд Орхон аймгийн гуравдугаар сургуульд багш, 1997-2012 он хүртэл “Алтантошлой” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2012 оноос Жаргалант сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. 2008 оноос Жаргалант сумын АН-ын даргаар ажиллаж байгаа аж. 2012 онд ”Цэцээ гүн” дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Монгол улсын начин, жүдо барилдааны спортын мастер цолтой юм байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ