НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
В.Сумъяасүх “Ганцаарчилсан тоглолт” хийв
В.Сумъяасүх “Ганцаарчилсан тоглолт” хийв
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит гуравдугаар хуралдааны хэлэлцсэн асуудлын хамгийн гол нь “Аймгийн 2013 оны тодотгосон төсвийн тухай асуудал” байлаа. Өнөөдрийн байдлаар манай аймаг Засаг даргагүй болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Төр, засгийн эрхийг АН гартаа барьж байгаа ч тэдэнд энэ удаад ард түмнээ гэх өчүүхэн хүсэл зорилго алга гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Толгойтой бүхэн нь дарга болох гэж дор бүрнээ хор найруулж, аймаг аваад явчих “шаанстай” нэгнээ нүх рүү түлхчих гээд ямар ч байсан тэдний хувьд “орондоо орох завгүй” олз ашгийн төлөө ханцуй дотроо сандал ширээний ханш тогтоож байх шиг. Хамгийн сүүлд аймгийн АН-ын хороо хуралдаж Жаргалант сумын Засаг дарга С.Дангаасүрэнг аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлэхээр тогтсон. Гэтэл зарим нэг нөхдүүд “Бөх хүн манай аймгийг муухай харагдуулна, биеийн тамирын багш Засаг даргатай болмооргүй байна” гэж ирээд л чанга дуугаар хашхирч эхэллээ. Биеийн тамирын багш мэргэжилтэй хүн аймгийн Засаг дарга байж болохгүй гэсэн хууль манайд байхгүй. Тэгээд ч бөх хүн гэхээр л нэг “бүдүүн бараг” гэсэн ойлголт нам дагасан өөрсдийгөө улстөрч гэж тооцдог зарим нөхдийн тархинд нэвт шингэсэн байдаг. Харин ч бөхчүүдийн дундаас цагтаа төрийн сайд, төр нийгмийн зүтгэлтэн олон хүн төрөн гарсаныг түүх өгүүлнэ. Тэр бүү хэл нэг хэсэг анагаахын нарийн мэргэжлийн эмч нар бөхчүүд л байсан түүхтэй. Харин ч бөх хүнд та биднээс илүү мяндсан ухаан, нарийн мэдрэмж илүүтэй байдаг болов уу. Биднийг аймгийн Засаг даргаа бөх, бөх биш гэж мунгинаж байх хойгуур 2015 оны үүц буюу төсвийн тухай асуудлыг дарга нар хэлэлцлээ. Аймгийн төсвийг Засаг дарга нь ИТХ-даа оруулж ирдэг, түүнийг эзгүй хойгуур орлогч нь Засаг даргынхаа өмнөөс төсвөө хамгаалж хуралдаанд оролцдог жишиг нэгэнт тогтсон. Гэтэл энэ сарын 6-нд хуралдсан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит гуравдугаар хуралдаанд аймгийн 2015 оны тодотгосон төсвийг аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх оруулж ирж хэлэлцүүлэв. Оруулж ирсэн төсөв нь түүхий, Засгийн газраас хэмнэлтийн бодлого яриад байхад төсвийг тэлсэн байдлаар оруулж ирсэн гэхэд болно. В.Сумъяасүх даргын оруулж ирсэн тодотгосон төсвөөс харахад манай аймаг 2015 онд татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацах юм шиг байна. Аз болж АН, МАН-ын бүлгийн дарга нар төсвийг буцаах санал гаргаснаар бусад нь дэмжиж В.Сумъяасүх даргын ганцаарчилсан тоглолтыг “няцаав”. Хуралдаанд оруулж ирсэн төсвийн тодотголоос харахад 2, 3, 6 дугаар микрийн байрнуудын гадна фасадыг “Эрдэнэт үйлдвэр” хөрөнгө гарган шинэчлэх юм байна. Манай аймаг ажлын хөлсөнд нь 885 сая төгрөг өгөхөөр тооцжээ. Энэ талаар үйлдвэрийн удирдлагатай ярьж тохирсон зүйл байхгүй, нэг тэрбум төгрөгийн ажилд 885 сая төгрөгийн ажлын хөлс олгож мэдэхэээр төсөвлөжээ. Мини дром байгуулахад 60 сая төгрөг, “Унага” цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 1 тэрбум төгрөг, Шанд, Их залуу, Эрдэнэ, Баянбулаг, Дэнж, Цагаанчулуут, Баянцагаан багийн төвийн байрыг инженерийн шугам сүлжээнд холбоход 4 тэрбум, 568 сая төгрөг төсөвлөжээ. АН-ын сонгуулийн гол уриа гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох тал дээр нэг төгрөг ч алга. Гэрлэн дохио шинэчлэхэд 250 гаруй сая төгрөг, “Иргэн танаа” сонин гаргахад 18 сая төгрөг, аймгийн Залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжихэд 20 сая төгрөг, хүүхэд хамгааллын сайн үйлс төвийг гэр хороололд шинээр байгуулахад 15 сая төгрөг, “Строй инвест” компанид урамшуулал 41 сая, “Хүрд” ХХК-д нөхөн олговор 26,7 сая, архидан согтуурахтай тэмцэхэд хяналт тавихад 20 сая төгрөг, аймгийн танилцуулгыг англи монгол хэл дээр хөрвүүлэхэд 20 сая төгрөг гээд дурьдвал урт жагсаалт гарна. Гагцхүү энэ бүхэн татвар төлөгчдийн мөнгө гэдгийг ЗДТГ-ын дарга төдийлөн тооцоогүй бололтой. Аймгийн тодотгосон төсвийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Батлут “ Төсвийг буцаах саналтай байна. 885 сая төгрөгөөр фасад зассанд орвол нэг цэцэрлэг баривал яасан юм бэ. Өнөөдөр зургаадугаар микрт ганцхан цэцэрлэг байдаг. Тэнд дахин нэг цэцэрлэг барих хэрэгтэй” гэсэн. Харин АН-ын бүлгийн дарга Ц.Батхуяг “Эзэнгүй төсөв оруулж ирлээ. Засаг даргаа эхлээд сонгоё. Дараа нь Засаг дарга төсвөө оруулж ирэх ёстой” гэсэн юм. Тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнэ “Энэ оруулж ирсэн зүйлд чинь ямар ч уялдаа холбоо алга. Энд тэнд үсчсэн ийм төсөв гэж байхгүй, хойшлуулъя, хариуцах эзэнтэй байлгая” гэв. Тэргүүлэгч Ш.Ганбат “Энэ төсөв хаос байна. Өөрөөр хэлбэл, эмх цэгцгүй байна. Шилжих үлдэгдэл дээр байгаа 13-18 дугаар жагсаалтыг харвал “Эрдэнэт сан”-гийн өр юм байна. Үүнийг нэгтгэхгүй яасан юм бэ. Бүр сүүлдээ ЗДТГ дэргэдээ ТББ байгуулж байгаа юм уу. 19-д байгаа “Хүүхэд хамгааллын сайн үйлс төв” байгуулахад 15 сая төгрөг гээд өөрсдөө шууд санаачлаад оруулж ирлээ. Ганц энэ биш л дээ. Нэлээн хэдэн ТББ-д мөнгө хуваарилжээ. Энэ буруу, одоо бүх ТББ мөнгө нэхээд ороод ирнэ. Тэднийг чи миний араас гарсан, өврөөс төрсөн гэж ялгаж болохгүй. Өгөх хэрэгтэй болно. Тиймээс Засаг дарга ТББ-тай гэрээ байгуулах замаар асуудлыг шийддэг жишгээрээ явъя” гэсэн санал гаргаж байлаа. Эндээс харахад өмнөх өдөр нь хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр орлогч дарга Д.Энхбат байсан. Гэтэл маргааш нь аймгийн төсөв хэлэлцэх болоход Д.Энхбат дарга биш В.Сумъяасүх дарга оруулж ирсэн нь тэргүүлэгчдийг эзэнгүй төсөв гэж хардахад хүргээд зогсохгүй буцаахад ч нөлөөлсөн. В.Сумъяасүх дарга ч гэсэн бүхнийг мэддэг гэдэгтээ эрдсэн үү, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргыг баруун талдаа суулгачихаад тэргүүлэгчдийн асуултад хариулж бүр сүүлдээ “Харин тийм байна, таны саналтай нэг байна, үүнийг би эд нарт хас гэж хэлсэн. Хасаагүй оруулжээ. Одоо хасчихъя” гэх ч юм буу эсвэл “Би бас эсрэг саналтай байгаа юм. Хасна хасна” гэж ирээд л нам болж байгаа зэрэг нь төсөв хэлэлцээд байна уу, аль эсвэл татвар төлөгчдийн мөнгийг хэдэн хүн хувааж авах гээд байгаа ч юм уу гэх сэтгэгдлийг төрүүлж байлаа. Бараг л Монгол улсын түүхэнд анх удаа гэж хэлэхэд болох байх Засаг даргагүй, түүний орлогчгүйгээр аймгийн орон нутгийн төсвийг аймгийн ЗДТГ-ын дарга нь оруулж ирээд хэлэлцүүлж байгаа тохиолдол манайд гарлаа. Эндээс харвал томчууд аймгийн Засаг дарга хэн байх вэ гэж анхаарлаа хандуулсан хойгуур В.Сумъяасүх дарга багийн биш хувийн тоглолт хийж, өөрийхөө баталсан төсвийг тэргүүлэгчдээр батлуулах гэж орж ирээд “ хөөгдөж” гарлаа. Яаран сандран оруулж ирсэн энэ төсвийн ард хэн нэгний ашиг сонирхол ихээхэн байсныг хэн хүнгүй анзаарсан байх аа.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил