МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Морь унаач хүүхдийн бие тааруу байна
Морь унаач хүүхдийн бие тааруу байна
Хаврын тэргүүн сарын баярт зориулсан хурдан морины уралдааны тов гараад удаагүй байгаа. Уяачид ирж буй жилээ тольдох, хурдан хүлгийнхээ өнгийг харах гэж уясан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж сунгаа хийжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж хүнд бэртсэн байна. Нэг хүүхдийн сүүж орчмоор яс нь гурван газар хугарч бие нь тааруу байгаа аж. Нөгөө хүүхэд нь нүүрээрээ харуулдан унаснаас болж нүүр, толгой нь бэртсэн байна. Хүүхдийн тэр дундаа хурдан морь унаач хүүхдийн амь насанд аюул тулсан, хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн явдал аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр яригдсанаар олны анхаарлын төвд орсон байна. Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн Морин спорт уяачдын холбооны удирдлагын зүгээс “2014 оны аймгийн алдарт уяач” алдар цол олгуулахаар 6 хүний нэрийг, “Оны тэргүүний уралдаанч хүүхэд” цол олгуулахаар 6 морь унаач хүүхдийн нэрийг оруулж ирсэн юм. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх “Саяхан болж өнгөрсөн сунгааны үеэр хоёр хүүхдийн эрх зөрчигдсөн. Хоёр хүүхэд мориноос унаж бие нь тааруу байна. Уяачдын холбоо ямар байр суурьтай байна вэ” хэмээн аймгийн Морин спорт холбооны нарийн бичгийн даргаас хариулт хүссэн. Морин спорт холбооны нарийн бичгийн дарга С.Баясгалан “Манайхаас албан ёсоор тэр сунгааг зохион байгуулаагүй. Хувь хүмүүс санаачилсан” гэсэн хариулт өгсөн. Хэдийгээр энэ асуудал хариуцах эзэнгүй орхигдож байгаа ч үүний цаана хоёр хүүхэд эрүүл мэндээрээ хохирч үлдлээ. Сүүж орчмын яс нь гурван ч газраар хугарсан хүүхдийн бие нэлээн тааруу байгаа, эмч нарын хувьд дээрх хүүхдийг эрүүл саруул болоход багагүй хугацаа шаардлагатай, өмнөх шигээ эрүүл байна гэж хэлэхэд хэцүү гэсэн. Дээлэндээ багтахгүй болтлоо баяжсан уяач нэртэй хурдан морь мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг нөхдийн хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн энэ тохиолдолд хариуцах эзэн олдохгүй, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд дээрх тохиолдлын талаар ам дамжсан ярианаас өөр зүйлгүй байна
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ