Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.67 RUB 44.54▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Барак Обама Энэтхэг улсад хийх айлчлалаа эхлүүлэв

Барак Обама Энэтхэг улсад хийх айлчлалаа эхлүүлэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Энэтхэг улсад хийж буй гурван өдрийн айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Энэ нь түүний төрийн тэргүүний хувиар Энэтхэгт хийж буй хоёр дахь айлчлал юм байна.Энэтхэгийн айлчлалаас өмнө Барак Обама Саудын Арабт түр саатан, Абдулла вангийн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ.  Ерөнхийлөгчийг тус улсад хүрэлцэн ирэх үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди угтан авчээ. Обамагийн айлчлалын хүрээнд Шинэ Дели, Мумбай хотноо хөл хорио тогтоож, зэвсэглэсэн цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарчээ. Барак Обамагийн айлчлалын хүрээнд Энэтхэг, АНУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагаа, татвар, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card