Чинават сонгуулийн эрхээ таван жилээр хасууллаа
Эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр албан тушаалаас буусан Тайландын ерөнхий сайд асан Йинглак Чинаватын шүүх хурал энэ сарын 9-нд Бангкок хотноо эхэлсэн юм.
Түүнийг “Цагаан будааны баталгаа” хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж байгаа ба уг хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын цагаан будааг байгалийн гамшигт өртсөн хүмүүст үнэ төлбөргүй олгох ёстой байдаг ч түүнийг хувийн компаниудад өндөр үнээр зарсан хэрэгт буруутгаж байсан билээ.
Тэгвэл Тайландын Дээд шүүх Ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг будааны тариалангийн салбарт төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд 16.5 тэрбум ам.долларыг хувьдаа завшсан хэргээр төрд орох, сонгууль оролцох эрхийг нь таван жилээр хассан байна.
Энэ талаар Йинглак Чинават хэлэхдээ “Цагаан будааны экспортын асуудалтай ямар ч хамааралгүй. Шүүх буруу шийдвэр гаргасан. Үүний ард нам, хүчин байгаа. Намайг ирэх оны сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн арга. Би дэмжигчдийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэх болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: new.mn