МЯГМАР
2026.01.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Алтан Гран-При”-д манай тамирчид амжилттай оролцлоо
“Алтан Гран-При”-д манай тамирчид амжилттай оролцлоо
Олимпын хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд 3 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 86, 97, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 7 бөх өрсөлдлөө. 86 кг-ын жинд О.Үйтүмэн оросын бөх Ахмед Магомедовыг ялж дараа нь оросын бөхийг дийлж хагас шигшээ барилдаанд беларуссын бөх Александр Гуштынийг 5:0 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө оросын бөх А.Уришевтэй гар зөрүүлж 4:11 онооны харьцаагаар дийлджээ. 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт беларуссын бөх Ибрагим Саидовт ялагдаж дагах барилдаанд оросын бөхийг ялж хүрэл медалийн төлөө оросын бөх Юрий Белоновскийтэй өрсөлдөж 3:3 онооны харьцаагаар ялагджээ. 125 кг-ын жинд Н.Золбоо эхний тойрогт оросын бөх Арсланбек Алиевийг ялж дараа нь оросын бөхийг хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд оросын бөх А.Хугаевт 0:2 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө Ж.Чулуунбаттай барилдаж 1:4 онооны харьцаагаар дийлджээ. Ж.Чулуунбат /“Арслан” клуб/ нэгдүгээр тойрогт оросын бөх Сослан Эльтаровыг ялж дараа нь оросын бөх А.Хугаевт ялагдаж дагах барилдаанд оросын бөхийг хожиж хүрэл медалийн төлөө Н.Золбоотой барилдаж 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ. Хоёр орны хооронд визгүй зорчдог болсноос ч тэр үү, манай бөхчүүд өргөн бүрэлдэхүүнтэй, саяхан болж өнгөрсөн УАШТ-ний медальтнуудын дийлэнх нь оролцож, эрэгтэй 28, эмэгтэй 16 нийт 44 бөх оролцож хоёр бөх алтан медаль авч эрэгтэй бөхчүүд 13 жилийн дараа 3 медальд хүрч нийтдээ 10 медальтай, амжилт арвин байлаа. Эх сурвалж: new.mn
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ