Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card

70 өрхийн иргэдийг ажилтай болгоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс “Ирээдүйн төлөө хамдаа” аяныг хэрэгжүүлж, 70 өрхөөс ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг сургалтад хамруулж, ажлын байраар хангах зорилгоор энэ оны зургаан сарыг дуустал ажиллана. Эхний сард Их залуу, Яргуйт багийн 10 өрхийн судалгааг гаргахад, зөвхөн 10 өрхөөс гэхэд 16 ажилгүй хүн байгаа нь өндөр үзүүлэлт юм. Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс хийсэн судалгааны дагуу багуудын амьжиргааны тевшин доогуур орлоготой айл өрхийг сонгож, “Ирээдүйн төлөө хамтдаа” аянд хамруулжээ. Зорилтот бүлгийн өрхөд чиглэсэн энэ аянаар иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажилтай, орлоготой болох бололцоог нь нээж өгч байгаа ач холбогдолтой. Үүнээс харахад, хүн өөрөө хичээвэл ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломж байна. Хөдөлмөрийн хэлтэс тэдэнд зориулж, зөвлөгөө мэдээлэл өгч, хүссэн мэргэжлээр нь сургалтад хамруулна. Дараа нь ажлын байранд зуучлах юм байна. Энэ бол том боломж, гагцхүү үүнийг иргэн хүн өөрөө ашиглаж, ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ тэжээж, амьдрал ахуйгаа авч явах ёстой гэдгээ ухамсарлах үлдэж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card