МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хямралаас сэргийлж эхэллээ
“Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хямралаас сэргийлж эхэллээ
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасантай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга нэгдүгээр сарын 7-нд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа: -Эрдэнэт үйлдвэр ХХК 2014 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлсэн амжилтаар хуучин оноо үдэж шинэ оны ажилдаа ороод байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ удаа дараалан огцом унаж байна. Өнгөрсөн онд зэсийн үнэ 7000 ам.доллар орчим байсан. Харин 2015 он гарснаас хойш энэ үнэ нэлээн огцом унасан нь сэрэмжлэхээс аргагүй байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр Лондонгийн бирж дээрх нэг тонн зэсийн үнэ 6190 ам.доллар болж буусан нь 2009 он буюу хямралын жилийн хэмжээнд хүрлээ. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 12-р сарын 26-ны өдрийн А/967 тоот “Зэсийн үнэтэй уялдуулан компанийн санхүү-эдийн засгийн байдлыг тогтворжуулах нэгдсэн арга хэмжээний тухай” тушаал гарсан. Энэ тушаалаар компанийн санхүү-эдийн засгийн байдал сайжиртал дараах гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд: Нэг. Тус компанийн хэлтэс, цех, алба, төлөөлөгчийн газрууд иргэдийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажилд авахыг түр зогсоов. Хоёр. Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад шаардагдах зардлуудаас бусад зардлын зарцуулалтад тавих хяналтыг чангатган ажиллахыг бүх хэлтэс, цехийн дарга нарт үүрэг болгосон. Гурав. Цаашид албан томилолт, хөнгөн тэрэг ашиглалт, холбоо, сургалт, гадны байгууллагаас үзүүлж байгаа ажил үйлчилгээний зардал болон нийгэм, соёлын арга хэмжээний зардлуудыг шаардлагатай тохиолдолд хязгаарлах, зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогчид үүрэг болголоо. 2015 оны бизнес төлөвлөгөөний төсөлд манай үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр 6600 ам.доллараар худалдана гэж төлөвлөсөн. Ингэхдээ манай бүтээгдэхүүний өөрийн өртөг 5600 ам.доллар байна гэж тооцсон. Энэ хоёр үзүүлэлтийн зөрүү 1000 доллараар ашиг олж түүнээс улсад ашгийн татвараа төлнө гэсэн тооцоо хийсэн бий. Тэгэхээр 6600 ам.доллараар худалдана гэж төлөвлөсөн зэсийн үнэ өнөөдөр 6100 ам.долларт хүрч буухад 500 ам.долларын зөрүү гарч байна. Манай үйлдвэр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулдаг. Үүнээс 120 мянган тонн орчим цэвэр зэс гадаад зах зээлд борлуулдаг гэсэн үг. Зэсийн үнэ өнөөдрийнх шиг байвал жилийн эцэст 50 сая долларын борлуултын орлого дутна. Тиймээс манай үйлдвэр нэгдүгээр сарын 7-ноос эхлэн эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасан үед авч хэрэгжүүлэх “Хямралын эсрэг бодлого”-ыг бид өмнө нь боловсруулаад батлуулсан байсан. Зэсийн үнэ 6000, 5000, 4000 ам.долларт хүрвэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, зардлыг яаж хэмнэх талаар энэхүү бодлогын бичиг баримтад тодорхой тусгаж, цогц программ баталсан юм. Тиймээс дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 6000 ам.долларт хүрлээ гэсэн утгаар 2015 оны 1-р сарын 12-ны өдрөөс эхлэн энэ программын нэгдүгээр арга хэмжээ хэрэгжиж эхлэнэ. Нөгөө талаар манай үйлдвэрт эдийн засгийн хямрал эхэлбэл бид үйлдвэрлэлийг тасралтгүй үргэлжлүүлж төлөвлөгөөт бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэх зорилтоо хэрэгжүүлэхэд гол анхаарал хандуулна. Үүний тулд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг үйлдвэрлэлийг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай материал, сэлбэг, бусад нөөцийг хэрхэн бий болгохыг төлөвлөж, тэдгээрт 7 хоног тутам хяналт тавьж, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй ажиллах юм. Энэ ажлын хэсэгт шаардлагатай бүх хэлтсийн төлөөлөл оролцсон. Ажлын хэсэг 7 хоног бүрийн хоёрдох өдрийн өглөө 09.00 цагт хуралдаж асуудлуудаа хэлэлцэж, шийдвэр гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасантай холбогдон “Эрдэнэт” үйлдвэрт эдийн засгийн хүндрэл учирч болзошгүй байгаа хэдий ч баялаг бүтээгч хамт олон маань олон жилийн дадлага туршлагадаа тулгуурлан 2015 онд өнгөрсөн он жилүүдийн нэг адил амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн хямралыг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хамтдаа даван туулна гэдэгт найдаж байна гэв. Ж.ОЮУН
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ