Азийн аваргаас хоёр алт хүртлээ
Залуучуудын болон өсвөрийн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болж байна. Тэмцээний эхний өдөр охидын +70 кг-ын жинд барилдсан "Ирээдүй-Одод" сургуулийн тамирчин Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо.
Харин тэмцээний хоёрдох өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Б.Хорлоодой мөн алтан медаль хүртсэн байна. Ингэснээр манай Жүдочид хоёр алтан медальтай болоод байгаа юм.
Эх сурвалж: new.mn