Аудитынхан шалгалтын мэдээллийг хэзээ ил болгох вэ
Аймгийн аудитын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын санхүүд аудит хийжээ. Энэ удаагийн шалгалтаар багагүй хэмжээний зөрчил, дутагдал илэрсэн байна. Хамгийн сонирхолтой нь “Эрдэнэт” дулааны станцын дарга О.Ганбаатар, ерөнхий нягтлан бодогч Ч.Орхон нар санхүүгийн ноцтой зөрчил гаргасан бололтой. Зарим нэг мэдээллээр тэд Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн жолоочийг “Эрдэнэт” дулааны цахилгаан станцаас давхар цалинжуулж байсан нь аудитын шалгалтаар илэрсэн байх магадлалтай аж. Энэ тухай шалгалтын дүн Орхон аймгийн тэргүүлэх аудитор Д.Цогбадрахын ширээний нүдэнд байгаа гэнэ.