Модон бөмбөгчид хос хүрэл медаль хүртжээ
Малайзын Перлис хотноо энэ сарын 21-26-нд Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 12 орны 200 гаруй тамирчид оролцож, есөн төрөлд 32 багц медалийн төлөө өрсөлджээ. Энэ удаагийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид түүхэн амжилтыг үзүүлж, хос хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэмцээний эхний хүрэл медалийг шигшээ багийн тамирчин Э.Энхтүвшин хүртжээ. Харин хоёр дахь хүрэл медалийг талбайн цохилтын хос төрөлд оролцсон Г.Батбуян, Ш.Батжаргал нар авчээ.
Эх сурвалж: new.mn