Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.67 RUB 44.54▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Москвад хүүхэлдэйн киноны наадам болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ сарын 30-наас ирэх сарын 10 хүртэл хүүхэлдэйн киноны олон улсын наадам Москва хотноо болно. Наадам нь Оросын өнгөрсөн оны шилдэг хүүхэлдэйн кино, дэлхийн хамгийн нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртэж байсан гадаадын хүүхэлдэйн кино, мөн гэр бүлээрээ үзэж болох хүүхэлдэйн кино гэсэн гурван хэсгээс бүрдэх ажээ. Уг наадмаар хорь гаруй орны 400 орчим хүүхэлдэйн кино гаргах юм байна. “Энэ удаагийн наадмын сэдэв нь хамгийн өргөн хүрээг хамарч болох шинжлэх ухаан болон супер баатрууд гэх мэт сэдэвтэй хийгдсэн уран зөгнөлт хүүхэлдэйн кино байх болно” гэж наадмыг зохион байгуулагчдын нэг Мария Терещенко хэлжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card