С.Ням-Очир Ташкентийн Гран-прид түрүүллээ
Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гран-при тэмцээний 73 кг жингийн алтан медалийн төлөө Монголын хоёр шилдэг бөх шалгарснаас С.Ням-Очир ялалт байгуулж, түрүүллээ. Олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Итали, Узбекстан, ОХУ-ын бөхчүүдийг, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир Турк, Франц болон ОХУ-ын бөхчүүдийг ялснаар финалд шалгарсан байна.
Эх сурвалж: new.mn