МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төр татварын өршөөл үзүүлэхгүй гэлээ
Төр татварын өршөөл үзүүлэхгүй гэлээ
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор татварын өрийг өршөөх гэж байна гэсэн хүлээлт олон нийтэд бий болсон. Зарим нэг улстөрч эрхмүүд Татварын өршөөлийн хууль гаргах цаг нь болсон ч гэж үе үе дуугардаг. Тэгвэл энэ асуудалд Засгийн газрын хуралдаан цэг тавьжээ.  Өнөөдрийн байдлаар улсын төсөвт төлөх татварын өр 353.7 тэрбум төгрөгт хүрсэн. Үүний 194,2 тэрбум нь барагдуулах боломжтой өр гэж эрх баригчид үзсэн байна. Иймд Засгийн газрын хуралдаанар татварын өр барагдуулах чиглэлээр 2014 он дуустал зорилтот ажил зохион байгуулах үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагуудад өглөө. Засгийн газраас өргөн барьсан хуулийн бодлого, зохицуулалтыг тайлбарлаж, хуулийн төслийн хүрээнд ногдуулсан татварын өрийг энэ хуулиар чөлөөлөхгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатайг Татварын ерөнхий газарт анхаарууллаа. “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлд хуулийн дагуу ногдуулсан аливаа татварын өрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудал тусгагдаагүй юм. Аж ахуйн нэгжүүд харилцан зөвшөөрсөн тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын өрийг бусад татвар төлөгчид төсвөөс олгох татаас, санхүүжилт, шилжүүлэгт суутгах замаар татварын өрийн зангилааг тайлах боломжтой. Энэ нь мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болно гэж үзэн үүнд чиглэсэн ажил зохион байгуулахыг Сангийн яаманд даалгасан байна. Түүнчлэн, татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хамтарсан аянаар хуримтлагдсан өрийг богино хугацаанд барагдуулах боломжтойг зөвлөлөө. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 94.4 тэрбум төгрөгийн татварын өp шилжүүлcэнээс 53.4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаагүй байна. Л.Гэрэл
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ