Котоошюү зодог тайллаа
Энэ сарын 4-нд Болгарын озеки Котоошюүгийн зодог тайлах ёслол Коккүгикан ордонд болжээ.
Озекигийн үсэнд 350 хүн хайч хүргэж, хамгийн сүүлд Садогатакэ ояката магэ үсийг нь авснаар озеки Котоошюү, ояката Котоошюү болсон байна. Тэрбээр энэ үеэрээ “Та бүхний дэмжлэгээр 12 жил сүмо барилдлаа. Их баярлалаа” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: new.mn