Буудлагын ДАШТ-нд манай улсын 10 тамирчин оролцоно
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо энэ сарын 7-14 ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болж байна.
Энэхүү тэмцээнд манай улсын 10 мэргэн буудагч цэц мэргэнээ сорихоор Ал Аин хотыг зорьсон. Эрэгтэй гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, СМ Н.Цэрэнтогтох, СМ О.Төгөлдөр нар өрсөлдөх бол эмэгтйэ гар бууны дасгалдОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Ө.Өлзийням, СДМ Б.Сувд-Эрдэнэ нар цэц сорино. Харин эмэгтэй урт бууны дасгалд ОУХМ О.Янжинлхам, Г.Нандинзаяа, СМ М.Түвшинжаргал нар оролцох юм.
Эх сурвалж: new.mn