Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Улсын хэмжээнд 1200 гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдаг, үүнээс 30-40 хувь нь сургуулийн насны болон их, дээд боловсрол эзэмших суралцагчид юм. Харин Орхон аймгийн хэмжээнд 400 гаруй хараагүй болон сул хараатай иргэд бий. Мөн бүрэн хараагүй нэгдүгээр ангийн нэг хүүхэд ЕБС-д суралцаж байна. Монгол Улсын Боловсролын яамны санаачилгаар “Тэгш хамран сургах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд харьяалалынхаа улсын сургуульд суралцах боломжтой болсон. Мөн НҮБ-ын Хүний эрхийн коневенцоос “Хүний ялгаварлан гадуурхалт, тусгай хэрэгцээт” гэдэг зүйл дэлхийн хаана ч байхгүй гэдгийг зөвлөжээ. Үүний дагуу Брайль үсгийн сургалтанд хүүхдүүдийг хамруулж, ЕБС-д суралцах боломжийг нээж эхлээд байна. Энэ удаа “Брайль үсэг”-ийн сургалтад 14 хоногийн хугацаатай сургагч багш нарыг хамруулж байгаа юм. Багш нар брайл үсгээр уншиж, бичих анхан шатны мэдлэг олж авах, цаашлаад мэдлэгээ харааны бэрхшээлтэй иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Сургалтыг Орхон аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэй “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”, “Ариун бичээс нийгэмлэг” хамтран зохион байгуулж байна. Брайль үсгээр уншдаг иргэдийн тоо улсын хэмжээнд цөөрсөн гэдгийг мэргэжлийн хүн ярьлаа. Учир нь харааны бэрхшээлтэй иргэдтэй ажиллах мэргэжлийн багш, боловсон хүчин байхгүйн улмаас орон нутагт сургалт явуулах боломжгүй байсан. Брайль үсгийн сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагддаг байжээ. Харин энэ онд орон нутагт сургалтыг явуулснаар харааны бэрхшээлтэй иргэдэд давуу тал болж буйг онцоллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card