Манай тамирчид боксын ДАШТ-аас 6 медаль авлаа
ОХУ-ын Якутск хотод болсон сонирхогчдын боксын оюутны ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд манай тамирчид амжилттай оролцслн бөгөөд нийт 6 медаль хүртжээ. Үүнд нэг мөнгө, таван хүрэл медаль авчээ.
Залуу тамирчин Г.Ариунболд 49 кг-ийн жинд ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө барилдаж өвдөг шороодон мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдээс 52 кг-д А.Нурлан, 56-д Б.Билгүүн, 75 кг-д Ж.Отгонжаргал, эмэгтэйчүүдээс Т.Болортуул, М.Гүндэгмаа нар хүрэл медаль авсан байна.
Эх сурвалж: new.mn