Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын гишүүд Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын гишүүд Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой ярьсан асуудлаар дараахь мэдээллийг хүргэж байна.  “Эрдэнэт Үйлдвэр” бол стратегийн орд гэдгийг Монгол хүн болгон мэдэж байгаа. Бидний эхлүүлсэн “Хөх Монголын Хөх туг” аянаар байгалийн баялагийн 34-50 хувийг иргэн бүрт өгнө гэж байгаа. Тийм учраас Эрдэнэтчүүд, монголчууд хувьцаа эзэмших ёстой. Энэ хуулийн төслийн санааг анх Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч байхдаа гаргаж тавиад өнгөрсөн сонгуульд нэр дэвшиж байсан.

Сая нэг иргэн цэнхэр тасалбараар хувьчлалд оролцож байсан ч төр засгийн шийдвэрээр хүчингүй болгосон гэж ярьлаа. Энэ мэтчилэн  Эрдэнэтийн анхны илгээлтийн эзэд давуу эрхийн хувьцаа авах ёстой гэж бодож байна. Хэрвээ “Хөх туг Хөх Монгол” аян амжилтанд хүрч, бид иргэдийнхээ саналыг сайн цуглуулж, хуулиа санаачлаад өргөн барих юм бол энэ асуудал нээлттэй.

Энд ажиллаж амьдарч байгаа анхны илгээлтийн эзэд давуу эрхтэй гэдэг асуудлыг ярьсан.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны илгээлтийн эзэд болон ажилчид нь давуу эрхтэй байх ёстой.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 50 хувийг ноогдол ашгаар өгөх ёстой.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card