Удахгүй энэ оны ажлаа дүгнэж, ололт амжилтаа ярих цаг ойртож байна. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг санаачлан, Эрдэнэт хотын хүн амд хөрөнгө оруулалт хийж хэвшсэн. Өнгөрсөн 2023 онд “Ачит-Ихт” ХХК-ийн Орхон аймагтай байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөг 98.8 хувиар биелэснийг дүгнэж байсан. Тус компани хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн. Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн химийн кабинетийг 59 төрлийн тоног төхөөрөмж бүхий 68.2 сая төгрөгийн иж бүрэн хэрэгслээр тохижуулж хүлээлгэн өгсөн байна. Харин энэ жил 6-12 дугаар ангийн 16 бүлгийн 400 гаруй сурагчдад шинжлэх ухаанч арга барилын дөрвөн үе шатны туршилтыг эзэмшүүлэн хичээллэхэд тусалсан. Дээрхээс гадна 9 дүгээр ангийн сурагчдын дунд химийн хичээлээр “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит “Анги нийтийн чанарын сорилго” олимпиадыг оролцооны өндөр байдлаар зохион байгуулсан. Энэхүү олимпиадад 20 сургуулийн 20 бүлгийн 566 сурагч оролцож шилдгүүдээ шалгаруулсан. Сурагчдыг химийн хичээлд сонирхолтой болгох, иирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд зориулж сургуулиудад кабинет тохижуулах уламжлалт ажлаа тус компани энэ онд үргэлжлүүлсэн. Ерөнхий боловсролын 5, 17 дугаар сургуулиудын химийн кабинетийг мэргэжлийн чиглэлээр тоноглон хүлээлгэн өгсөн юм.
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.