БААСАН
2025.03.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.МӨНХБАТ: ОРХОН АЙМАГ СТАНДАРТ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ АЙМАГ БОЛЖ БАЙНА
Д.МӨНХБАТ: ОРХОН АЙМАГ СТАНДАРТ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ АЙМАГ БОЛЖ БАЙНА

Орхон аймаг улсын хэмжээнд “Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн” анхны аймаг болж байна. Энэ утгаараа бусад аймгийнханд стандарт нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцах зорилгоор аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Чанарын Форум-2024” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатаас тодрууллаа.

-Өнөөдрийн  байдлаар аймгийн хэмжээнд хэдэн стандарт мөрдөж байна вэ? Үр дүнгээсээ яривал?

-Төрийн байгууллагуудаас стандарт нэвтрүүлсэн анхны аймаг болж байна. Мэдээллийн аюулгүй байдлын болон Авлигалын эсрэг стандарт нэвтрүүлсэн. Хоёроос дээш стандарт нэвтрүүлснээр “Нэгдсэн менежментийн тогтолцоо” нэвтрүүлсэн аймаг болж байгаа. Яагаад нэвтрүүлсэн бэ гэвэл НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилт, Засгийн газрын Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр Алсын хараа 2050, дунд хугацааны бодлогын бичиг баримт, ЗГХЭГ-ын аймаг орон нутаг руу өгч байгаа зөвлөмж чиглэлийн хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулах шаардлага бий болсон.

Төрийн бүтээмж сайжирсанаар төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамж дагаад нэмэгдэнэ. Ингэхийн тулд төрийн байгууллага өөрөө стандарттай болж ажлын бүтээмжээ сайжруулах ёстой. үйчлүүлдэг, хүртээмжтэй байдал нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Тийм учраас анх удаа Орхон аймгийн 11 төрийн байгууллага хоёр стандартыг нэвтрүүлсэн. Энэ бол “Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015”, “Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015” гэсэн хоёр стандарт юм.

Төрийн бүтээмжээс гадна тухайн байгууллага нь стандарттай ногоон хамт олон болох, байгаль орчинд ээлтэй байгууллага болох зорилт тавьж байна.

-Төрийн байгууллагууд стандартын хэрэгжилтийн үр дүнд ямар амжилтад хүрэв?

-Төрийн 11 байгууллага стандартаа амжилттай нэвтрүүллээ. Энэ бол бараг гурван жилийн өмнө болсон процесс юм. Үргэлжлүүлээд манай зарим төрийн байгууллагууд Авлигын эсрэг стандарт, Аймгийн ИТХ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудаас анх удаа “Мэдээллийн аюулгүй байдлын стандарт”-ыг нэвтрүүлж байгаа.

Орхон аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн онцлох зүйл бол “Цахим хот” болох зорилт тавьж, төрийн нэлээдгүй үйлчилгээ цахимжсан. Ингэж цахимжихын хэрээр түгээгдэж байгаа мэдээлэл, хадгалагдаж байгаа мэдээлэл яах ёстой вэ гэхээр нууцлалтай, аюулгүй байх ёстой. Үүнийг хангахын тулд бид дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа, хүлээн зөвшөөрөгдсөн “Мэдээллийн аюулгүй байдлын стандарт”-ыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Иймд аймгийн ИТХ манлайлаад анхны стандартыг нэвтрүүлсэн аймаг боллоо.

“Мэдээллийн аюулгүй байдлын стандарт”-ыг нэвтрүүлэхэд баталгаажуулалт хийдэг компани Монголд байдаггүй юм байна. Бид БНСУ-ын 50 гаруй улс оронд баталгаажуулалт хийсэн компанид хандсан. Уг компанийн 20 гаруй мянган баталгаажуулалтаас “Мэдээллийн аюулгүй байдлын стандарт”-ыг нь нэвтрүүлж авсан. Тиймээс бид өөрсдийнхөө хийсэн дээрх ажлаасаа бусаддаа хуваалцъя гэсэн үүднээс энэ удаагийн форумыг зохион байгуулж байна.

-Форумыг өргөн хүрээтэй хийсэн байна. Ямар байгууллагууд оролцсон бэ?

-Энэ форумд Стандартчилал хэмжил зүйн газрын хамт олон, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энд бид стандарт хэрэгжүүлсэн үр дүнгээ ярьж байна. Жишээ нь, форумын оролцогчдын мандатны гаднах уутыг олон дахин ашиглаж болно. Доторх нь цаас гэж харагдаж байгаа ч энэ нь нэг удаа хэрэглэх саван юм. Хаягдах цаас биш. Энэ нь бидний “Байгаль орчны стандарт”-ыг хэрэгжүүлж байгаагийн үр дүн юм. Магадгүй бид стандарт нэвтрүүлсэнээр хурал цуглаан форум болоход цаас бариад хүн бүртгэдэг байсан бол энд оролцогчид өөрсдөө QR код уншуулаад бүртгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Ингээд стандартын үр дүнг алхам тутамдаа харуулаад явж байгаа. Бидний ажил сайжраад байна гэдэг нь гадны хэрэглэгчид болох төрөөс үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамж сайжрах ёстой.

Стандарт нэвтрүүлсэний үр дүнд манай төрийн байгууллагууд ажлынхаа үзүүлэлтүүдээр тэргүүлж байгаа. Үр дүн нь өнөөдөр биш юм гэхэд алсдаа сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан: Б.РЭНЦЭНХАНД

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Уртын гол багт байрлах 6/0.4кВ-ын АТП-501 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-442 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Их залуу баг АТП-418 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Дэнж баг АТП-26 дэд станцын хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
Эрдэнэ баг АТП-70 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын Чингэл дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.830 км трасстай  хос кабель шугам барих ажил
Өрхийн тариалалтыг дэмжин хөгжүүлэх зорилгоор хүлэмж худалдан авах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
Орхон аймгийн цахилгаан хангамжийн 35 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 35/10 кВ-ын Даваат дэд станцаас 35/10 кВ-ын Булаг дэд станц хүртэлх 35 кВ-ын 5.04 км ЦДАШ барих ажил
ОНӨГ-ын ажлын байрны засвар, тохижилт хийх
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Цагаанчулуут баг. Хорооллын эцсээс 26-р цэцэрлэгийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
ГХБХБГ-т байгууллагын болон албаны нууцын хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан  авах
"ЭДЦС" ТӨХК-ийн техникийн усны нөөц шугам шинээр барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
үнэлгээний хорооны хараат бус гишүүний бүртгэл явагдаж байна
Д.МӨНХБАТ: ОЛОН ЗҮЙЛД САМГАРДАЛГҮЙ ГААЗЫН ХАЛААГУУР ДЭЭР ТОГТМООР БАЙНА
Өрхийн тариалалтыг дэмжин хөгжүүлэх зорилгоор хүлэмж худалдан авах
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил