МЯГМАР
2024.05.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ

УИХ-д гурав сонгогдож, 12 жил гишүүнээр ажиллаж  "давхар дээл өмсөн" сайд хийж яваа Л.Энх-Амгалангийн танилцуулга, намтар нь хачин гоё, бахархмаар. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийг төгсөж ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургууль БНСУ-ын Хангдоны их сургууль гээд эзэмшсэн боловсролыг нь гоочлох юмгүй ганган. 1992 оноос "МОНЦАМЭ" агентлагт ажлын гараагаа дарга албан тушаалаар эхлүүлсэн МАН-ыг МАХН байхаас өдгөөг хүртэл чин үнэнчээр зүтгэж яваа түүнийг Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалаар бараг шагнасан байх. Ингэж хэлсэний учир нь Л.Энх-Амгаланг хууль зөрчиж, эрх ашгийн зөрчил ханхлуулсан ч томилгоо хийсэн газраас нь огтоос тоодоггүй тул тогтсон ажлаа муу нэртэй луу данстайгаар үргэлжлүүлэн хийж, Боловсролын салбарыг үндсэнд нь дампууруулчихлаа гэж мэргэжлийн хүмүүс үздэг.

Сайдын албан тушаалд очсоноос хойш түүний хийсэн үйлдэл, томилгоо, тушаалуудыг тоочоод барамгүй их юм. Хаанаас нь эхэлж, алийг нь бичихээ мэдэхгүй толгой эргэм албан тушаалын, амраг садны, ажлын томилгоонуудаас цөөхөн хэдэн баримтыг сийрүүлэн дурьдая. Тэрбээр анх л сайдын албанд очихдоо арзайсан дагуулуудаа чирч очоод БСШУСЯ-д бүгдийг нь шингээчихэж. Үндсэн мэргэжил, ажлын дадлага, ур чадвар бол бүр хамаагүй. Зүгээр л баруун солгойгүй дарга томилоод л өнөөдөр ч үргэлжилж байгаа гэнэ. Б.Гантулгыг Сангийн сайд Б.Жавхлангийн сонгуульд ажилласан гэж шагнаад Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон. Одоо Монгол Улсын боловсролын гол бодлогыг боловсруулагч Ерөнхий боловсролын газрын даргаар ажиллаж байгаа. Мөн Ш.Энхтуулыг Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн албан тушаалд томилсон.  Хөвсгөл аймгийн гаралтай энэ эмэгтэй нь Боловсролын зээлийн сангаар дамжуулан яаманд орсон оёдлын инженер мэргэжилтэй, албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байхад томилсон.

 Л.Энх-Амгалангийн Сонгуулийн штабын дарга гэх Ш.Алтангэрэлийг Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын даргаар томилсон байдаг. Энэ хүн уг албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй. Үүнээс гадна н.Байгаль гэж хүнийг Боловсролын ерөнхий газрын Төрийн захиргааны даргаар авсан. Хөвсгөл аймгийн гаралтай Б.Сайнбаяр гэх хуульч мэргэжилтэй хүнийг албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй байхад Санхүүгийн албанд, Хөвсгөл аймгийн гаралтай н.Сансар гэх эмэгтэйг шагнал хариуцсан мэргэжилтнээр, өөрийнхөө туслах н.Онончимэгийг Хуулийн хэлтсийн мэргэжилтнээр хууль зөрчин ажиллуулж байна. Өөрийн арван жилийн сургуулийн ангийн найз  н.Энхжаргалыг Татварын газарт ажиллаж байхад нь татан авчирч Боловсролын яаманд газрын даргаар, н.Гантуяаг Боловсролын яамны Хэлтсийн даргаар, н.Оюунааг Бодлого төлөвлөлтийн газрын даргаар тус тус томилсон гээд ямар ч байсан яаманд ойрын хамааралтай хүмүүсээ бүрэн чихсэн. Энэ бол ердөө л эхлэл нь. Үргэлжлүүлээд цааш нь ярих уу, яах уу гэмээр олон томилгоо албан шийдвэр, тушаалууд байна.

Эдгээрээс ганцханыг онцлоё. Л.Энх-Амгалан сайд 2022 оны зургадугаар сарын 6-ны өдрийн А 200 дугаар тушаалаараа "...гэрээний дагуу Монгол улсад тав болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн даатгал төлж байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 10 хүний гэрээний биелэлтийг тооцон гэрээг дуусгавар болгосугай" гэсэн тушаал гаргажээ. Угтаа бол дэлхийн шилдэг их сургуульд 2010 оноос хойш суралцсан хүмүүс зээлээ эргэн төлөх үүрэгтэй. Гэтэл Боловсролын сайд өөрийнхөө гаргасан тушаалыг зөрчин 24 сар ажилласан суралцагчийг зээлийн үүргээс чөлөөлсөн хууль бус үйл ажиллагаа хийсэн байна.

Гуя дагуулж хүзүү гэдэгчлэн, сургалтын зээлээс чөлөөлсөн арван хүний дотор Канад улсын Торонтогийн их сургуулиас улс төр судлаач мэргэжлээр төгсөж ирсэн Амараа овогтой Мөнхжингийн нэрийг шургуулчихаж байгаа юм. А.Мөнхжингийн эцэг Ц.Амараа нь Газрын тосны газрын орлогч даргаар ажиллаж байсан нэгэн. Энэ мэтчлэн хууль зөрчсөн олон баримт хөвөрсөөр, дуусахгүй атал өнөөх сайд Л.Энх-Амгалан “Уран үгээр донгодсон намтар, түүхээ танилцуулсаар УИХ-ын 4-р тойрог Хөвсгөл, Булган, Орхон аймгаас гишүүн болно” гэчихсэн явна. Бодвол нөгөө олон ажилд томилсон хууль бус дарга, цэргүүд нь сайхан намтрыг нь танилцуулахаар уншигч таньтай уулзах л байх даа

 

 

0
0
0
0
0
1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Ард түмний хүч намын дарга Л.Гүндалай IV тойрогт өрсөлдөнө
Дулааны цахилгаан станц бүрэн зогсолтын 3 хоногт 206 ажил хийхээр төлөвлөжээ
Уурхайчин баг. 9-р цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээний засвар хийх
"Цахим Эрдэнэт-1" хөтөлбөрийн хүрээнд Нийтийн тээврийн үйл ажиллагааг цахимжуулах систем хийх
ЭРДЭНЭТЧҮҮД ЭНЭ ХАВАР 15944 МОД ТАРЬЛАА
ХҮҮХЭД БАЯРЛУУЛЖ ЭХЭЛСЭН АЖЛЫН ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЭХ БАЙХ АА
ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ГАР ЗУРАГ, РИЙЛИЙН УРАЛДААН ЯВУУЛСАН
ТОП 100 ААН-ИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРСАН
ӨНГӨРСӨН ОНД 771 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН
“МАНАЙ КОМПАНИ “УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ДАХИН ШАЛГАРЧ БАЙНА
“А” ҮНЭЛГЭЭТЭЙ ААНБ, ИРГЭДЭЭ ШАЛГАРУУЛДАГ УЛАМЖЛАЛТАЙ
ОРОН НУТГИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД”-ИЙГ ТОДРУУЛЛАА
АЖИЛЧИД ГАР ДЭЭРЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА
СПОРТ ЗААЛУУД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Уурхайчин баг. 9-р цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээний засвар хийх
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
Ард түмний хүч намын дарга Л.Гүндалай IV тойрогт өрсөлдөнө
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чандмань багт шинээр камержуулалт хийх
Уурхайчин баг. 9-р цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээний засвар хийх
Эрдэнэт голын голдирол дагуу буюу Далиу булгийн голын урд талд ногоон зурвас байгуулах.
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
М.ТҮМЭНЖАРГАЛ: ОДООГИЙН БАЙДЛААРАА БАЙВАЛ МАНАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР СӨХӨРЛӨӨ
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/