Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ

ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Нутгийнхаа шороог ухуулсныхаа хариуд өмнөговьчууд жил бүр баялгийн хувь хүртдэг. “Эрдэнэс таван толгой”-н Монголын ард түмэнд өгдөг хувьцаанаас тусдаа шүү. Гэтэл 50 гаруй жил Эрдэнэт уулыг ухаж монголчуудыг тэжээдэг гэх ГОК-оос гарсан овоолго дээр өнөөдөр таван компани чимээгүйхэн цэцэглэж, чамгүй ч ашиг хүртсээр байгаа.

Хэзээ ч юм бэ, хэний ч юм шийдвэрээр хувьчлаад авчихсан компаниудын анхных нь бараг 30 жил мольбедин олборлож байгаа еврэй эзэнтэй гэх уурхай. Бодвол улсад татвар, татаас өгдөг л байх. Гэхдээ Эрдэнэтчүүдэд падлий ч байхгүй, бараг мэдээлэлгүй, сураггүй, хүртээлгүйгээр үйл ажиллагаа явуулж, олборлолтоо хийсээр л байгаа. Удаах нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Сангийн сайд асан П.Цагаанд хувьчилж өгсөн “Ачит ихт” компани, түүний дотор нэг километр өгсөөд олборлолт хийх нууц байгууламж нь Ч.Сайханбилэгийнх гэгддэг хоёр компани байх аж. Эхнээсээ “Гал сэнтий” гэсэн нэр дуулдаад эхэлсэн. Мөн л олборлолтыг цаг минутаар хийдэг ч ашгийн тухай мэдээлэл огт байхгүй. Дөрөв дэх нь, тухайн цагтаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны монгол захиралаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсаны үүсгэн байгуулсан “Эрдмин” компани. Ш.Отгонбилэг захирлыг нас барсны дараа Дамдинжав захирал удирдаж байсан. Үндсэндээ “Эрдмин”-ийг "Завханы фракцынхан" залж ирсэн учир өнөөдөр Н.Багабанди ерөнхийлөн ажиллуулдаг. Эднийх сүүлийн үед улс төрийн тохирооноос үүдэлтэй үйл ажиллагаа нь доголдолтой байгаа

Тав дахь компани нь “алдарт хулхи” Д.Алтанхуягийн “Зэс эрдэнийн хувь” компани юм. Эрдэнэтийн энгийн иргэд, өвөө эмээ нарын тэтгэврийн мөнгөнөөс хувьцаа босгож, чухам л шударга журамт компани байгуулж, ижил тэгш баяжицгаая уриатай компани гэж байгаа. Харамсалтай нь толгойлсон эзэн нь гадныханд зарчихаад ял зэм бүү хэл, иргэдээс авсанаа ч буцаалгүй, ашиглаж үржүүлээд алга болсон. Эрдэнэтэд эргэж ирэх нүүргүй болсон Д.Алтанхуяг Налайх дүүрэгт нэр дэвшээд бужигнуулж явна билээ. Гайхалтай нь хандив, хөрөнгө гаргасан Эрдэнэтчүүд эзэн нь зугтчихсан болохоор хамжиж байгуулсан компаниа тэгс хийгээд мартсан. Дээрх таван компани Эрдэнэт хотын захад эрдэнэс баялагийг нь вагон вагоноор гадагш зөөж баяждаг хэрнээ нутгийн хэдхэн иргэдэд хувь өгчихдөггүй нь сонин.

Эрдэнэтийнхэн хүлцэнгүй номхондоо биш, эдгээр компаниудын ганц нэг нь орон нутагт хөрөнгө оруулалт хийж, хүүхдийн төлөө их зүйл хийдэг гэсэн халхавчаар иргэдийн тархийг угаасаар бүр мэргэшсэн.  Сургуулиудад анги танхим тохижуулсан гэсэн нэр зүүж, түмнийг хуураад өнгөрдөг. Харин цаана нь орон нутгийн үе үеийн удирдлагуудын хувь халаасыг түнтийлгэх “нударганы наймаа” өрнөсөөр ирсэн гэдэг.

ГОК-ын овоолгон дээр цэцэглэсэн дээрх компаниудыг Монголын улс төрийг толгойлж явсан эрхэмүүд албан тушаалаа ашиглан хувийн компаниараа Эрдэнэтэд олборлолт хийгээд хөлжөөд л байгаа. Ер нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс гардаг хог биш холимог эрдэнэс ихтэй овоолгыг хувь компаниудын мэдэлд үргэлжлүүлэн ажиллуулсаар байх нь шударга ёсонд нийцэхгүй гэдгийг түмэн мэдсээр, ярьсаар л байгаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Зочин
Хулхи Алтанхуяг "Зэс эрдэнийн хувь"компаниа хятадуудад зарчаад явчихсан новш юм байна л даа.Даанч одоо хятад эзэнтэй гэж яригдаад байдагийн.Эх орны минь аль өнгөтэй,өөдтэй болгоныг УЛС ТӨРд байсан нөхдүүд аль хэдийн ХЯТАДуудад зараад хөлжөөд ,гадагш гарах нь гараад,тэрбумтангууд болцгоочихсон юм байна шүү дээ.

Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card