Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Жаргалант сумаас олдсон Хүннүгийн сүүл Сяньбын эхэн үеийн археологийн үнэт олдвор болох Айрагийн гозгорын малтлагыг энэ онд үргэлжлүүлэн хийнэ. Аймгийн төсвийн зардлаар олон удаагийн малтлагаар 95 тооны булш оршуулгын зан үйлийн олдворуудыг гаргаж авсан байна. Аймгийн Музейн ажилтнууд 2008 онд уг олдворыг анх илрүүлж, 2014 оноос малтлага судалгааны ажлыг үе шаттай явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу энэ онд Айрагийн гозгорын малтлага судалгаанд 30 сая төгрөг зарцуулна. Орхон аймагт 2022 онд “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого”-оор 53 дурсгалт газрын 368 дурсгал, булш хиргисүүр, зэл чулуу, тахилын онгоныг тоолж бүртгэсэн байна. Үүнээс Жаргалант суманд 18 дурсгалт газрын 295 дурсгал тоологдож, Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн булш, хиргисүүр 162 байгааг бүртгэжээ. Орхон аймгийн газар нутгаас эртний археологийн дурсгал олноор илэрч, судалгаа, малтлага, хамгаалалт зэрэгт орон нутгаас хөрөнгө зарцуулж байгаа нь сайшаалтай. Дээрх 162 тооны дурсгал нь ховор олдвор төдийгүй түгээмэл бус шинжтэй, шинжлэх ухааны ач холбогдол ихтэй гэж тодорхойлсон байна. Гадны нөлөөнд өртсөн тул орон нутгийн хамгаалалтад авч, судалгаа шинжилгээ хийх шаардлагатай болжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card