ПҮРЭВ
2025.07.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажил хаялтын эргэн тойронд...
Ажил хаялтын эргэн тойронд...

Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний хорооноос өнгөрөгч баасан гарагт хэсэгчилсэн ажил хаялт зохион байгууллаа гэх мэдээлэл өглөө эрт цахим орчинд цацагдлаа. Тэр өдөржингөө л шахуу ажил хаялтын талаар анхааралтай гэгч нь чагналаа, сонирхож үзлээ. Ажил хаялтанд асуудал байна, найзууд аа. Ажил хаялтыг зохион байгуулагч талаас “үйлдвэрийн ажилчдын цалинг шууд 50 хувь нэм, нэмэхгүй бол ажил хаяна” гэдэг үндсэн шаардлага тавьжээ. Зарим нэгний хувьд “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бидний хувьд Оюутолгой зэрэг зарим ижил уурхайн ажилчдаас бага цалин авдаг. Авч буй цалингаа тэдний жишигт хүргэх ёстой” гээд л авч байна аа. Үүний зэрэгцээ “адуу үргэхэд илжиг дэргэнэ” гэдэгчлэн авч буй цалингаа 50 хувь нэмүүлчихвэл ч “башийлаа” гээд гуяа алгадах өөр нэгэн харагдах юм. Тэр өдөр ажил олгогч, ажилтны төлөөлөл талаас “Хамтын гэрээ”-нд ямар асуудлаар өөрчлөлт оруулах гэж байгаа, цалин нэмэхээс өөр зүйл заалт байгаа эсэхийг асууж сурагласан ч хариулт олж авч чадсангүй. Баасан гарагийн үдээс хойш талууд Зөвшилцлийн ширээний ард сууж байгаа тухай, бүр сүүлдээ эхний ээлжинд цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцож буй талаарх мэдээллээр тэр өдөр өнгөрсөн.

Хэсэгчилсэн ажил хаялтын талаарх дуулианаар Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол”-оос дарга даамлууд ирсэн. Нөхцөл байдалтай танилцсан, талуудын төлөөлөлтэй уулзсан тухай “Үдшийн мэдээ”-г энд тэндээс олж мэдлээ. Төр засгаас төлөөлөл нь ирэхээс ч өөр арга байхгүй. Шалтгаан нь, нэгдүгээрт Үйлдвэрчний хорооны талаас шаардаж буй “Ажилчдын цалинг 50 хувиар нэм” гэдэг шаардлагын дагуу шууд л “За” гэж хэлээд 50 хувиар нэмэх шийдвэр гаргах эрх нь үйлдвэрийн захирал Г.Ёндонд байхгүй. Энэ хүн дээрээ засаг захиргаатай, ТУЗ-тэй. Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бол Монгол улсын Засгийн газрын хувьд “Онцгой объект”. Төрийн мэдлийн 100 хувийн стратегийн чухал байгууллага. Тиймдээ ч ковидын үед Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоон ажиллаж байсан. Үйлдвэрийг тасралтгүй, зогсолтгүй, найдвартай ажиллууснаар монголчууд гэрэл цахилгаан, дулааныхаа мөнгийг ямар хугацаанд төлүүлж байснаа эргэн санах хэрэгтэй. Тэр үед овоо том дуутай аавын хүү “Онцгой дэглэмж ажиллаж чадахгүй шүү, илүү цагаар ажиллахгүй шүү. Ажил хаяна” гээд хашхираагүй л биз дээ.

Цалинг 50 хувиар нэмснээр асуудлыг шийдэж, ажилчдын хувьд бүх зүйл нь “Ок” болчих уу. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрчний хорооноос тавьж буй шаардлагын дагуу 50 хувиар цалинг нэмчихвэл 7 мянган ажилтны хувьд л ашигтай болохоос Эрдэнэтийн хонхорт ажиллаж амьдарч байгаа 100 гаруй мянган иргэний хувьд талх, махны үнэ нэмэгдээд л ирнэ. Инфляци орон нутгийн хувьд 2 оронтой тооноос нэлээн хэтэрч ядуурал газар авна. Өөрөөр хэлбэл, 20 мянган төгрөгөөр 1 кг мах авах уу, хагасыг авах уу гээд эргэлзэж зогссон өвгөн Доржийн хажуугаар “Уурхайчин залуу би 20 мянгаар байгаа бүх махыг чинь авъя” гээд л дээрэлхэх дүр зураг өрнөнө. Цалин нэмэх дүйвээнээр эмээ өвөөгийнхөө амьдралыг гудамжинд гаргах дээрээ ч тулж мэднэ. Эцэст нь хэлэхэд, цалин нэмэх талаар үйлдвэрийн захиргаанаас дэвшүүлсэн “Хамтын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулъя. 2024 онд цалинг 15 хувь, 2025 онд дахиад 15 хувь, 2026 онд дахин 15 хувиар нэмье” гэсэн санал арай хүнлэг энэрэнгүй, алсын хараатай байж уу гэж харагдана. 2026 оны өдийд Үйлдвэрчний хорооныхон 3 жилийн ажлаа дүгнэхэд Ажилчдын цалин өссөн дүнгээр нийтдээ 2024 оноос 56 хувиар нэмэгдлээ гээд “Пээдгэр” гэгч нь зогсох ч байсан юм билүү. Энэ гаргалгаа аль аль талдаа “Чоно цатгалан, хонь” бүрэн гэдэг л болох байлаа.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ