О.Ариунгэрэлт: Наймдугаар сургууль Лаборатори нэртэй байхаа болино
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай болов. Шуурхайг аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Шуурхайд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн наймдугаар сургууль лаборатори нэртэй байхаа болино. Өөрөөр хэлбэл, Лаборатори гэдэг нэр томъёо байхгүй болсон. Энэ сургуульд ажилладаг багш нарын нэмэгдлийн асуудал байхгүй болсон. Сургуулиуд олон улсын хөтөлбөрөөр явах уу, төрөлжсөн хэлбэрээр байх уу гэдгээ өөрсдөө тогтоогоод тусгай Зөвшөөрлөө авах ажлыг зохион байгуулна.