Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Нэг иргэн хачигт хатгуулж нас барсан бол бас нэг хүний бие маш хүнд байна

Нэг иргэн хачигт хатгуулж нас барсан бол бас нэг хүний бие маш хүнд байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдав. Шуурхайг аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд удирдлаа. Шуурхайд аймгийн Цагдаагийн газрын дарга, Онцгойн дарга, Мал эмнэлгийн газрын дарга, Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн газрын мэдээллээс харвал ой модонд мод бэлтгэх, аялал зугаалгаар яваа иргэд хачигт хатгуулах тохиолдол гарчээ. Тухайлбал, Булган аймгийн Бугат сумын 4 иргэн ойд яваад хачигт хазуулсан аж. Үүний улмаас нэг хүн долоодугаар сарын 7-нд БОЭТ-д хүргэгдэн ирээд эмчлүүлж байгаад 11-ний өдөр нас барсан байна. Үлдсэн 3 хүний нэгийнх нь бие маш хүнд, нөгөө хоёр нь хүндэвтэр байгаа талаар дуулгалаа. Иргэд хачигт хатгуулаад тэр даруй эмнэлэгт хандаагүй удааснаас болоод менингит хэлбэрийн  өвчлөл, саажилттай болох нөхцөл үүсч байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн 3, Жаргалант, Баян-Өндөр сумын 2 иргэн БОЭТ-д хэвтэн амчлүүлж байна. Иймд эрүүл мэндийн байгууллагаас ой модонд явах, аялалаар явахдаа, жимс түүхээр явах бол хачигт халдварын эсрэг вакцинд хамрагдахыг анхааруулж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card