Тавдугаар сарын 15-наас эхлэн орон сууцны халаалт зогсож байгаа. Гэсэн хэдий ч гадаа цаг агаар тогтуун биш, солигдмол үүлтэй, сэрүүвтэр байгаа тул аймгийн Засаг дарга С.Батжаргал Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Л.Отгонбаатараас тавдугаар сарын цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл хүсэв.
Л.Отгонбаатар дарга цаг агаарын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 15-наас хойш манай аймгийн нутгаар хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөв байгаа. Энэ сарын 24-нийг хүртэл ихэнх хугацаанд сэрүүхэн байна. Дунджаар өдөртөө 10-15 хэмийн дулаан, зарим үед 5 хэм дулаан байх бол шөнөдөө хасах хэмтэй байна. Өнөө маргаашдаа буюу даваа мягмар гарагт сэрүүхэн харин лхага, пүрэв гарагт дулаарна. Гэсэн ч эргээд сэрүүснэ” гэлээ.