Аймгийн хэмжээнд 500 гаруй мянган мод тарьжээ
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайг Засаг дарга С.Батжаргал удирдав явуулав. Энэ үеэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан “Өнгөрөгч амралтын өдрүүдээр аймгийн хэмжээнд 502.8 мянган мод, тарьц, сут сөөг суулгасан. Үүний 500 мянгыг нь Эрдэнэт үйлдвэрийн хамт олон суулгасан” хэмээн мэдээллээ.