ПҮРЭВ
2025.07.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.АНАНДБАЗАР: ХАНГАЛ-ХЯЛГАНАТЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛСНЭЭР ЭРДЭНЭТИЙНХЭН Ч АШИГ ТУСЫГ НЬ ХҮРТЭХ БОЛНО
Ц.АНАНДБАЗАР: ХАНГАЛ-ХЯЛГАНАТЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛСНЭЭР ЭРДЭНЭТИЙНХЭН Ч АШИГ ТУСЫГ НЬ ХҮРТЭХ БОЛНО

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай уулзаж, Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн автозамыг шинэчлэх ажлын талаар ярилцлаа. Хангал, Хялганат, Сэлэнгэ гурван сумынханы амьдралд хөгжил дэвшил авчрах уг ажлыг УИХ-ын гишүүний хувьд санаачлан, хөрөнгө мөнгийг нь хөөцөлдөн, өнгөрсөн жил замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа юм.

-Эвдрэлтэй хэцүүхэн замыг шинэчлэх хүсэлтийг танд иргэдээс ирүүлсэн гэж сонссон. Та УИХ-ын гишүүний хувьд богино хугацаанд шийдвэрлэх арга замыг олсон нь бизнесийн хүний сэтгэлгээ, хурдтай байдал нөлөөлсөн байх талтай юу?

-Миний бие 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Хангал, Хялганат, Сэлэнгэ сумын нутгаар явж байхад нутгийн зон олон нэг том хүсэлтийг нэр дэвшигчийн хувьд надад тавьсан. Ажил амьдралын алтан шар зам болсон Эрдэнэт-Хангал-Хялганат-Сэлэнгэ чиглэлийн 53,7 км шороон замыг засмал зам болгож өгөөч гэж малчин, иргэн бүр ярьж байсан. Яагаад Хангалынхан, Хялганатын иргэд, Сэлэнгийнхэний хувьд уг зам чухал вэ гэхээр энэ замаар өдөр бүр ажил амьдралаа залгуулж Эрдэнэт хот руу явж, бараа ажил үйлчилгээгээ татаж, зарж борлуулан амьдардаг. Зам ашиглалтын явцад элэгдэж, их хэмжээний дэржигнүүртэй болсон, жилд манай гурван сумын малчид машин техникээрээ байнга хохирдог. Ер нь энэ замаар гурван удаа явахад машины доод эд анги бүрэн суларч гэмтдэг. Тэр ч байтугай мотоциклоор хурдтай явахад осол аваар гарч, жилд доод тал нь долоогоос найман хүний эрдэнэт амь эрсдэх, бэртэж гэмтэх олон асуудал үүсдэг. Энэ бүх асуудлыг манай сумын иргэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад тавьж, ярьж байсан ч засаж чадаагүй 40 гаруй жилийн нүүрийг үзсэн. Ямар ч байсан би өөрийн хүч бололцоогоор УИХ-ын гишүүний эрхийн хүрээнд энэ замыг орчин үеийн сайхан зам болгохын төлөө тангараг өргөсөн цагаасаа эхлэн зүтгэсэн. Магадгүй олон жил бизнес эрхэлсэний хувьд ажлын ард гарахаар зүтгэдэг зан минь нөлөөлсөн байх. Би энэ замаар хүүхэд насандаа олон удаа явж байсан учраас гурван сумын малчдын ажил амьдралд онц чухал шаардлагатайг ойлгож “Миний хүч чадал хүрдэг юм бол бүтэх газарт нь хүртэл явж замыг засуулна” гэж амласан.

-Замын санхүүжилтийг  “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулахын тулд багагүй хөөцөлдлөгөө орсон байх?

-Тийм ээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай удаа дараагийн уулзалт хийсэн. Улсын төсөвт санхүүжилт суулгах ямар ч боломжгүй. Яагаад гэхээр, энэ зам “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологийн зам учраас үйлдвэрийн хөрөнгөөр байгуулсан. Эрдэнэт хотыг цэвэр усаар хангах дөрвөн насосын засварын ажлыг хийдэг үндсэн үүрэгтэй зам. Одоо ч энэ үүргээ гүйцэтгэж байгаа. Ингээд үйлдвэрийн удирдлагатай гурван том уулзалт хийсэн. Юуны өмнө гурван суманд амьдардаг 3000 гаруй иргэдийн гарын үсгийн цуглуулж, өргөх бичиг барьсан. Өргөх бичгийн агуулга нь уулын баяжуулах үйлдвэрийн технологийн зам учраас өөрийн хөрөнгө оруулалтаар Хангал-Хялганатын замыг засаж өгөхийг удирдлагуудаас нь хүссэн. Манай хүсэлтийг тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Х.Бадамсүрэн сайхан хүлээж авсан. Тэр үед ковидын жил байлаа. Монгол улсын төсөв муу байлаа. Эхний уулзалт ярилцлагын байдалд өнгөрсөн. Дараа нь бид УИХ-ын хоёр Байнгын хорооны найман гишүүнтэй “Эрдэнэт үйлдвэр” дээр ажилласан. Эхний ээлжинд Төсвийн байнгын хорооны гишүүд нийгмийн хариуцлагын хүрээнд Булган аймагтай хэрхэн хамтарч ажиллаж байга асуудлыг тавьж, удирдлагын түвшинд уулзалт хийсэн. Дараа нь Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд ирж, удирдлагуудтай нь замын зургийн хэмжээнд ярилцаж, үйлдвэрийн бүх инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийж, халуун дулаан яриа өрнүүлсэн. Үйлдвэрийн ажилтнууд ч өөрийн амралт руу явдаг замаа, хүүхдийнхээ амардаг “Найрамдлын эрдэнэс” зусланд очиход аюулгүй замтай болохыг хүссэн. Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүдэд Х.Булгантуяа, С.Ганбаатар гишүүн ирж ажилласан. Энэ мэтээр УИХ-ын гишүүний хувьд хийж болох бүхий л аргаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс замын санхүүжилтийг гаргуулахаар шийдүүлсэн. Өнөөдөр эргээд харахад миний сонгогдсон тойрогт Хангал, Хялганат, Сэлэнгийн иргэдийн амьдралд онцгой хувь нэмэр болох шороон замыг орчин үеийн стандартад нийцсэн зам болгоход Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн “Босоо” хэмээн иргэдэд нэрлэгдсэн С.Ганбаатар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Бадамсүрэн нарт баярлаж талархсанаа иргэдийнхээ өмнөөс илэрхийлж байна.

-Өнөөдрийн байдлаар замын бүтээн байгуулалтын ажлын явц ямар түвшинд явж байгаа вэ?

-Ажлын гүйцэтгэгчээр “Замын битум”, “Хурдны зам” компаниуд шалгарч, өнгөрсөн жил эхний ажлуудаа хийсэн. Хоёр компани ажлаа сайн хийж байгаа. Далан хийцийн ажил бүрэн дууссан. Энэ хавар ус шүүрүүлэх хэсэг буюу хайрган давхаргыг хийсний үндсэн дээр асфальтан хучилт хийгээд 2023 оны аравдугаар сарын сүүлчээр ашиглалтад өгөхөд бэлэн болж байна. Би ажлын явцтай байнга танилцдаг. Нийтдээ 38 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулж, энэ том үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа Булганы ард түмэнд гараа сунгасан маш том дэмжлэг боллоо.

-Та Хангал-Хялганатын энэ замыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит болгоно гэж ярьж байсан. Энэ ямар учиртай вэ?

-Би залуухан бараг хүүхдээрээ шахуу бизнест хүч сорьж явахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны Монгол захирал Шагдарын Отгонбилэг гэдэг агуу хүнтэй уулзаж, ярилцаж байсан азтай хүн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирдаж явсан энэ том хүн Хангал, Хялганат, Сэлэнгийн ард иргэдийг Эрдэнэт хоттой холбох анхны замыг амьд ахуйдаа байгуулж байсан. Өнөөдөр энэ замыг өөрийн хөрөнгөөр дахин шинэчлэн байгуулж байгаа Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит болгох саналыг Хангал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан. Хангал, Хялганат, Сэлэнгэ сумын 9000 гаруй иргэд 20 гаруйхан минут давхиад Эрдэнэт хот орох замыг шинэчилснээр Эрдэнэтийнхэнд ч харилцан ашиг тустай. Хангал зүг рүү газрын үнэ цэнэ нэмэгдэж, олны урсгал, зах зээл, аялал жуулчлал, амралт, зуслан гээд хөгжил дэвшлийн үүд хаалга нээгдэх болно. Булганчуудын хөгжил дэвшлийн шинэ замын ажлыг эхлүүлсэндээ баяртай байна. Удахгүй дуусгаад тууз хайчлах сайхан мөчид эргэн уулзахын ерөөл өргөе.

Ярилцсан: М.МӨНХЦЭЦЭГ

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ