2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сурагчдын ширээ сандлыг шинэчилнэ
Аймгийн боловсролын салбарт энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй дунд, ахлах бүлгийн ширээ сандлыг шинэчилхээр зорьж байна.
Тодруулбал, хоёр тэрбум 175 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тухайн хүүхдийн нас, биенд нь тохирсон ширээ сандлаар хангах юм. Өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагааны хуулийн хүрээнд тендер сонгон шалгаруулалт зарлагдсан байна.
Мэдээллийн төв