Ээлжит бус VIII хуралдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан энэ сарын 28-нд болов. Зөвлөлийн хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, төлөөлөгч М.Түмэнжаргал, Г.Эрдэнэбат, С.Юмэнхүү, С.Эрдэнэбаяр, н.Майцэцэг болон аймгийн Засаг дарга С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд нар оролцов. Хурлаар 4 асуудал авч хэлэлцжээ. Үүнд,
- Ээлжит бус хуралдаан зарлах тухай
- “Ач санах” хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайлан
- “Анхдагч” дэд хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайлан
- “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн 2022 оны хэрэгжилтийн тайлан тус тус тус багтсан юм.
Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит бум VIII хуралдааныг дөрөвдүгээр сарын 11-нд хуралдуулахаар тогтлоо.