Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.11.09 Үүлэрхэг Орхон -7° / 6° USD 3600.44▲ EUR 4024.21▲ CNY 539.80▼ RUB 43.96▼ KRW 2.66▲
Шуурхай
SI card
Аймгийн хэмжээнд 87 таксины дугаарын өнгийг өөрчилжээ

Аймгийн хэмжээнд 87 таксины дугаарын өнгийг өөрчилжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Зам тээврийн өхгжлийн сайдын А/222 тушаал гарч “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн Авто тээврийн газар тодорхой ажил зохион байгуулжээ. Тухайлбал, MNS4410-10:2022 стандартын 5.4.7-д заасны дагуу “Нийтийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дэвсгэр нь шар, тоо үсэг ба хүрээ нь хар өнгөтэй байна”” хэмээсний дагуу гэрээт тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын дэвсгэрийг шар өнгтэй болгожээ. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 87 таксины дугаарын дэвсгэр шар өнгөтэй болсон байна.  

Ийнхүү шар өнгөтэй болгосноор иргэд албан ёсны бүртгэлтэй таксигаар үйлчлүүлж байгаа хэрэг ажээ. Энэ талаар аймгийн Авто тээврийн төвийн дарга Засаг даргын шуурхайд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card