С.Эрдэнэцогт: Энэ хөтөлбөр чинь нэг хөлтэй хүн шиг л байна шүү
Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр чинь нэг хөлтэй хүн шиг л байна шүү. Ийм байлгахгүйн тулд асуудлаа цогцоор нь оруулж ирэх хэрэгтэй байсан. Даанч тэгсэнгүй. Уг нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн худалдан авагч нь Эрдэнэт үйлдвэр. Худалдан авагчаа сайн тодорхойлж, судалж хөтөлбөртөө оруулах хэрэгтэй байсан. Төр бол зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг газар байхад л болно. Энэ хөтөлбөрөөс харвал ердөө 200-250 хүнийг л дэмжих гээд байгаа юм биш үү.