“Брэнд” гэдэг үгийг тойрч хагас өдөр хуралдлаа
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Өрхийн болон бичил үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих хөтөлбөр”-ийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Нэг үгээр хэлбэр, Эрдэнэтийн 200 бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, басхүү 250 хүнийг тогтмол ажлын байртай болгох энэ хөтөлбөрийг хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай туссан байдаг. Орхон аймаг, Эрдэнэт хотод өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөнөөр Брэнд бүтээгдэхүүнтэй болох тухай санаа туссан гэсэн үг. Манай аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 24 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Дараагийнх нь өнөөдөр “төрөн гарлаа.” Хөтөлбөрийн талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм.