МЯГМАР
2025.07.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Давоошийн Сүхээ гурав дахь үеийн аймгийн Аварга малчин болжээ
Давоошийн Сүхээ гурав дахь үеийн аймгийн Аварга малчин болжээ

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Давоошийн Сүхээ улиран одож буй бар жилийн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа магнайлж 2022 оны Аймгийн Аварга малчин боллоо.

Аймгийн Аварга малчны шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгч Г.Зоригтбаатар, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Мал эмнэлгийн газрын дарга Л.Уртнаст, Жаргалант сумын ИТХ-ын дарга Ж.Алтантөгс тэргүүтэй төлөөлөгчид аймгийн аварга малчин Д.Сүхээгийнгийнхийг зорьсон юм.

Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутагт энэ өвөл цас их унажээ. Аймгийн аварга Д.Сүхээгийн өвөлжөөний нутаг төдийгүй ойр орчмын газарт цас хунгарласан учраас тэднийх малаа даган Зэрэглээ хэмээх газарт аав Давоошийнхоо хамтаар өвлийг үдэж хавартай золгож байна.

Аймгийн аварга Д.Сүхээгийнх “зургаан хошуу” малтай ажээ. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор аваргынх 1020 толгой мал тоолуулсан. Тэдний хотонд бага үдийн алдад биднийг очиход аймгийн Аварга малчин болсон Д.Сүхээд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэхээр ах дүү төрөл төрөгсөд төдийгүй Дулаан-Уул багийн малчид цугласан байлаа. Өвөлжөөг нь тойроод манай аймагт төдийлөн их тоологдоод байдаггүй тэмээ налайна. Эднийх энэ жил 20 гаруй толгой тэмээ тоолуулсан байна. Жаргалант сумын малчин мал бүхий 400 шахам айл өрх нийлээд 2022 онд 30 тэмээ тоолуулсаны дийлэнх нь аварга малчин Д.Сүхээгийн нэр дээр бүртгэлтэй аж. Хотын баруун захад нэлээн хэдэн тооны сарлаг хашаатай харагдана. “400 гаруй сарлагтай, ихэнх нь уулын тагт руу гарчихсан. Ойр зуурын хэдэн сарлагаа хашаад байгаа нь энэ” хэмээн аварга малчин Сүхээ хүүрнэж байлаа.  

Аймгийн аварга малчны цол энгэрийн тэмдгийг өрх гэрийн тэргүүн, эзэгтэй нарт хоёуланд нь гардуулдаг болсоор удаж байна. Орхон аймгийн аварга малчин Д.Сүхээ түүний гэргий Г.Болормаа нар 20 гаруй жил мал маллажээ. “Таван хошуу малын минь буян хишиг  их юм. Мал дагавал ам тосдоно гэсэн эцэг өвгөдийнхөө сургаалийг дагаж мал дагаснаар буруудсангүй амьдрал дэвжээд сайхан байна. Малчдын амьдрал ахуйг төр засгаас ихээхэн дэмжиж тусалдаг боллоо. Сум орны зүгээс ч их харж үзэж байна. Хөдөлмөрлөж чадах юм бол мал дагасан хүн хаана ч газардахгүй” хэмээн өгүүлэх аймгийн аварга малчид маань Дулаан-Уул багийн Зэрэглээ хэмээх газар өнтэй сайхан өвөлжиж байна.

Аймгийн аварга Д.Сүхээ гурван үеийн малчин ажээ. Тэрбээр өнөө жил 18 нас хүрсэн хүүгээ удам дагасан малчин болгож мал дээр гаргажээ. Хүүгийнх нь хувьд дөрөв дэх үеийн малч удмаа даган аавынхаа хамтаар Жаргалант сумынхаа залуу малчны тоог нэгээр нэмсэндээ баяртай байна.

Аймгийн аварга малчин болсонд Сүхээгийн аав Давоош тун их баярлаж байна. Давоош гуай 1961 онд 4-р ангиа төгсөөд Нэгдлийн малчин гэсэн Хөдөлмөрийн дэвтэр нээлгэснээс хойш 1990 он хүртэл тасралтгүй 30 шахам жил мал маллажээ. Нэгдэл тарж мал нийгэмчлэгдэхийн цагт хувийн хэдэн малтай болохын зэрэгцээ ажил үйлсээрээ аймаг орон нутагтаа шалгарч мал сүргээ өсгөн сумын аварга малчин, аймгийн аварга малчнаар шалгарч хөдөлмөрөө үнэлүүлжээ. Давоош гуайн аав нутаг орондоо малч ухаанаараа гайхагдсан аймгийн аварга малчин Гэнэн гэдэг нэр хүндтэй малчин байж. Эндээс харвал Орхон аймгийн аварга малчин Д.Сүхээ гурван үеийн аймгийн аварга малчин болж байна.

Аймгийн аварга малчин Г.Давоош шагнал гардуулахаар ирсэн хүндэт зочдод сэтгэлийн үгээ хэлж

“Орхон аймагтаа олз омогтой

 Жаргалант сумандаа жаргал, цэнгэлтэй амьдраарай

 Булган хангай нутагт минь

Буян хишгээ хүртээх болтугай

Таван хошуу мал минь

Тал дүүрэн бэлчих  болтугай” хэмээн ерөөл өргөн үдсэн юм.

Өнөө жилийн Орхон аймгийн Аварга малчны шалгаруулалтад 11 малчин нэр дэвшсэнээс 5-ыг нь шалгаруулж өргөмжилсний нэг нь гурван үеийн удамт малчин Д.Сүхээ аав, өвөө нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлж аймгийн Аварга малчин цол тэмдгээр шагнууллаа.   

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх