Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Байгууллагуудыг үүрэгжүүлэх, хариуцлага тооцох талаар анхаарууллаа

Байгууллагуудыг үүрэгжүүлэх, хариуцлага тооцох талаар анхаарууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Аймгийн хэмжээнд энэ сард их хэмжээгээр цас орсон, хүйтний эрч чангарч өдөртөө хасах 25 хэм хүрсэн нь иргэдийг багагүй бухимдуулахд хүргэсэн. Цаснаас үүдэн зам, талбай, явган хүний гарц мөстөж халтиргаа гулгаа үүсч явган хүн зорчиход хүндрэл үүсч байгаа. Хот тохижуулах газрын 140 гаруй албан хаагч хотын замын болон явган хүний зам, гарцны цас, мөсийг цэвэрлэж байгаа ч нэмж цас орж байгаа зэрэг нь хүндрэлтэй байгаа талаар албаныхан аймгийн Засаг даргын шуурхайд дуулгалаа. Аймгийн БОЭТ-д өнөөдрийн байдлаар 150 гаруй иргэн явган хүний замаар явж байгаад хөл гараа хугалж, гэмтээсэн байдалтай хандсан байна.

Засаг дарга С.Батжаргалын зүгээс автомашины зам, явган хүний гарцан дээр бий болсон гөлгөр мөсийг хэрхэн яаж цэвэрлэх, арилгах технологийг судлан арга хэмжээ авахыг албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card