НЯМ
2025.07.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Е.ЧАМИН-ЭРДЭНЭ: ИРГЭДИЙГ ХУУЛИА МЭДЭЖ, ЦАХИМ ОРЧИНД СОЁЛТОЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА
Е.ЧАМИН-ЭРДЭНЭ: ИРГЭДИЙГ ХУУЛИА МЭДЭЖ, ЦАХИМ ОРЧИНД СОЁЛТОЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

Цахим орчинд бусдын зургийг тавьж “өрөө төл, гэр бүлээс гадуур харилцаатай энэ хүнийг хараач” гэх мэт бүдүүлэг мэдээллүүд хөвөрсөөр байгаа. Ийм зохисгүй байдалд  Зөрчлийн тухай хуулиар буруутай этгээдийг торгож шийтгэх болсон. Орхон аймагт цахим орчинд бусдын нэр хүндийг гутаасан зөрчлийн хэрэг нэмэгдэж байна. Энэ талаар Орхон аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Е.Чамин-Эрдэнээс тодрууллаа.

-Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цахим орчинд бусдын нэр хүндэд халдах зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Зөрчлийн тухай хуульд 2021 оны 12-р сарын 17-ны өдөр өөрчлөлт орсон. Энэ нь хуулийн 6-ийн 27-р бүлэгт заасан хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай нэмэлт өөрчлөлт юм. Хуулийн дагуу мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан зорилгоор өөрт болон хүний хувийн мэдээллийг ашигласан бол гэж заасан байгаа. Уг заалт өөрөөс нь зөвшөөрөл авсан ч өөр нийтлэлд зургийг нь ашигласан бол энэ зүйл заалтаар шийтгэгдэх юм. Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсан бол мэдээллийн эзний эрхийг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэсэн зүйл заалт байна. Мэдээллийн эзэн гэдэг нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт мөн заасан. Мэдээллийн эзэн, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэж юу вэ гэдэг бүх тодорхойлолтыг оруулсан байдаг. Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан бол гэсэн гурван зүйл заалтаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

15 ХҮНД 7 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН

-Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд хэчнээн хэрэг зөрчил бүртгэгдээд байгаа вэ?

-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр Орхон аймгийн Цагдаагийн газраас 15 хүнд хуулийн зүйл заалтаар 7 сая 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Орхон аймгийн хэмжээнд ихэвчлэн фэйсбүүк, Эрдэнэт зар зэрэг олон гишүүнтэй зар дээр хүний хувийн мэдээллийг оруулсан байдаг. Жишээлбэл, энэ хүн надад өртэй, мөнгөө өгөөч гэж тухайн хүний зургийг оруулж нийтлэл тавьчихдаг. Мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд, миний гэр бүлийг үймүүлээд байна гээд фэйсбүүк хаяг руу нэвтэрч зургийг нь татаж аваад олон гишүүнтэй группэд тавьж байгаа. Энэ үйлдэл нь хувь хүний нууцын мэдээлэл гэдэг хуулийн зүйл заалтаар тухайн хүнийг хууль зөрчсөн гэж тодорхойлох шууд болон шууд бус боломжтойг хэлнэ. Яагаад гэвэл, иргэн А-гийн зургийг фэйсбүүкт оруулснаараа ямар ч хүн таньж байгаа болохоор дээрх хуулийн заалтаар шийтгэгдэнэ.

-Цахим орчинд хүний нэр хүндэд халдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шийдвэрлэж байгаа юу?. Танайхаас цахим орчинд хяналт тавих боломжтой юу?

-Тухайн хүний зургийг оруулаад мэдээлэл тавьсан нөхцөлд шалгалтын явцад ямар нөхцөл байдал тодорхойлогдох вэ гэдгээс шалтгаална. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орсоноор тэр мэдээлэл нь үнэн ч бай, худлаа ч бай тухайн нийтлэлийг тавьсан хүнд Зөрчлийн тухай хуулиар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа.

Орхон аймгийн Цагдаагийн газарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш 25 өргөдөл ирсэн. Хүний нэр төртэй холбоотой. Эдгээр өргөдлөөс шалгалтын явцад Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 15 хүнд 7 сая 500 мянган төгрөгийн торгууль оногдуулсан. Үлдсэн 10 гаруй өргөдөл энэ хуулийн зүйл заалтад орохгүй, зөрчлийн шинжгүй үйлдэл гэж үзэн хаасан. Мөн Эрдэнэт зар группүүд дээр манайхаас хяналт тавиад тухайн иргэн гомдол гаргаагүй байсан ч шалгадаг. Зарууд дээр тавьсан мэдээллийг баримтжуулж авч байгаа.

-Цахим мэдээлэлд хүүхдийн зургийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүй оруулж, олон нийтэд дэлгэдэг. Энэ үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шийдэх үү?

-Хүүхдийн зургийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүй авч тавьсан гэдэг нь мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэлээр анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох заалттай. Зөвшөөрөлгүй авсан зургаа нээлттэй тавьсан үйлдэл дээр манайх шалгаад арга хэмжээ авах үндэслэлтэй. Иймд цахим орчинд таны болон таны хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч нийтэлсэн байвал иргэн та цагдаагийн байгууллагад хандаж болно.

-Улстөрчид, олны танил хүмүүс хүүхэд, нийгмийн эмзэг бүлгийн давхаргын хүмүүсийн зургийг нэр хүндээ өсгөх зорилгоор цахим орчинд оруулдаг. Уг үйлдлийг хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үү?

-Энэ асуудалтай холбоотой гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд шалгалтын ажиллагаа явуулсны эцэст шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуулийн 6-ийн 27-ын 1 дэх хэсэгт зааснаар тухайн хүний зургийг зөвшөөрөлгүй аваад тавьсан бол энэ хуулийн зүйл заалтаар шийтгэх үндэслэлтэй.

ИРГЭНИЙ ШҮҮХ ЗЭЭЛСЭН МӨНГИЙГ ГАРГУУЛЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ

-Өрөө нэхэж байгаа хүн хохирогч мөртлөө цахим орчинд тухайн зээлдэгч, өр төлөх ёстой хүний зургийг оруулж мэдээлэл бичсэнээрээ хэрэгтэн болчихдог. Ийм нөхцөлд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тухайн хүн нэг хүнээс мөнгөний авлагатай байдаг, өөрийг нь хохироосон хүнийг цахим орчинд өрөө төлөөч гээд мэдээлэл оруулчихдаг. Өрөө нэхээд байгаа хүн хохирогч боловч хуулиа мэдэхгүйгүйгээс цахим орчинд зурагтай нийтлэл оруулснаараа өөрөө Зөрчлийн тухай хуулиар хүний хувийн мэдээлэлд халдсан гэсэн үндэслэлээр торгуулах нөхцөл бий болчихдог. Харин үүний оронд Иргэний шүүх гэдэг байгууллагад хандаад нэхэмжлэлээ бичээд өгөхөд, Иргэний шүүх тухайн хүний зээлсэн мөнгийг гаргуулж өгөх боломжтой. Иймд иргэдийг хуулиа мэдэж, цахим орчинд соёлтой байхыг уриалж байна.

Ярилцсан: М.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
РП-202 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох.Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Улаантолгойн тасгийн хэсэгт авто замын зураг
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ