НЯМ
2025.10.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ШИНЭХЭН ГАВЬЯАТАА “УУРХАЙЧИН БИ” ДУУГААРАА МЭНДЧИЛЖ, УГТЛАА
ШИНЭХЭН ГАВЬЯАТАА “УУРХАЙЧИН БИ” ДУУГААРАА МЭНДЧИЛЖ, УГТЛАА

 “Монгол бахархлын өдөр” Эрдэнэт үйлдвэрээс шинэ гавьяат төрж, уурхайчин хамт олны алдар цууг нэмсэн. Зууны манлай бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн бахархам түүхтэй Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэж, тус үйлдвэрийн анхны үйлчилгээний гавьяат цолтон боллоо. Түүнийг өчигдөр Эрдэнэт хотдоо ирэхэд, үйлдвэрийн хамт олны төлөөлөл, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, нийгмийн цехийн ажилтнууд амьд цэцгийн баглаа, алд цэнхэр хадаг, идээний дээжтэй угтан авч, халуун баяр хүргэлээ. Ерөнхий захиргааны 2-р байрны үүдээр шинэхэн гавьяатаа орж ирэхэд, Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуу “Уурхайчин би” дуугаа Ил уурхайн ажилтан М.Энхтогтох дуулж, хамт олон нь омогшин түрж, угтлаа. Тэрээр энэ үеэр, “Хамт олондоо маш их баярлаж байна. Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, өндөр дээд алдар хүндийг төрийн тэргүүнээс гардаж авах үед хамгийн түрүүнд төрөлх эх орон, аав ээж, гэр бүл, ачит багш нар минь бодогдсон. Харин тэр мөчид миний ажил амьдралын гараагаа эхлүүлж, хувь заяагаа холбосон Эрдэнэт үйлдвэр, уурхайчин нөхдөөрөө хамгийн их бахархаж байлаа. Миний хүртэж буй цол шагнал бол энэ үйлдвэр, хамт олонтой салшгүй холбоотой. Баатар үйлдвэрийн Баатар ажилтнуудын дэм, хүч шингэсэн гэдгийг зориуд хэлмээр байна. Төрөлх үйлдвэр минь улам цэцэглэн хөгжих болтугай” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.  Эрдэнэт үйлдвэрийн  дэргэдэх “Сэлэнгэ” амралтын бааз, хүүхдийн “Найрамдлын эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг шилдэг маркетингаар удирдаж, орон нутаг төдийгүй улсын хэмжээнд “брэнд” болтол нь хөгжүүлэн авч яваа түүний гавьяа зүтгэлийг төр засаг ийнхүү үнэллээ.  

Эх сурвалж: “Erdenettoday.mn

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ