БААСАН
2026.01.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 99.5 мянган га талбайд хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл нэмж олгожээ
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 99.5 мянган га талбайд хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл нэмж олгожээ

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл ажиллажээ.

Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводын үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудтай уулзсан байна.

Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулж, 99.5 мянган га талбайд 6 хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгосныг үйлдвэрийн удирдлагуудад гардуулав.

Цаашид эдгээр талбайд хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатайг салбарын сайд уулзалтын үеэр онцолжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө.

Түүнчлэн албаны төлөөлөл Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ-ын Төмөртэйн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Төмөр замын байгууламжийн үйл ажиллагаа, Нойтон баяжуулах үйлдвэр, Цувих цехийн ажлын явцтай танилцсан бөгөөд томоохон нөөц бүхий өөрийн ордоо хаягдалгүй ашиглаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн улсдаа ганц хүнд үйлдвэрээ өргөжүүлэхийн төлөө тал бүр идэвх гаргаж ажиллах хэрэгтэйг онцолсон хэмээн Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж:"Ikon.mn"

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН