Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Маргааш аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан цахимаар хуралдана

Маргааш аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан цахимаар хуралдана

Маргааш буюу мягмар гарагт аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан цахимаар хуралдана.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Маргааш буюу мягмар гарагт аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан цахимаар хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар

*** “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт 2022-2027 онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

*** Аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны Ерөнхий төлөвлөгөөг батлах тухай

*** Аймгийн 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг батлах тухай

*** Аймгийн 2023 онд цэргийн дүйцүүлэх алба иргэдийн тоог тогтоох тухай

*** Олон нийтийн цагдаагийн тоог тогтоох тухай

*** Орон нутгийн Өмчийн 2022 оны улсын үзлэг тооллогын дүнг батлах тухай

*** Аймгийн хэмжээнд 2022 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөний биелэлт, 2023 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах ажлын төлөвлөгөө  батлах тухай

*** Журам шинэчлэн батлах тухай зэрэг 14 асуудлыг хэлэлцэх тул аймгийн ЗДТГ-ын хэлтэс, газар, албадын дарга нарыг ажлын байран дээрээсээ цахим хуралдаанд идэвхтэй оролцохыг аймгийн Засаг даргын шуурхай дээр орлогч дарга А.Түвшинжаргал үүрэг болгов.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card