Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.11.22 Манантай Орхон -19° / -9° USD 3607.00▼ EUR 3961.93▲ CNY 540.35▼ RUB 44.04▲ KRW 2.70
Шуурхай
SI card
АЖИЛЧИД ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 33 ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛТГЭЖЭЭ

АЖИЛЧИД ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 33 ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛТГЭЖЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

ХАБЭА-н хэлтэс ажилчдын дунд ажлын байрны гурван цагийн хичээлийг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалтын видео хичээл болгох 45 хоногийн аян зохион байгууллаа. Аянд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг, Геологи хайгуулын экспедици, Засвар механикийн завод, Ил уурхай, Цахилгаан цех, Чанарын хяналтын хэлтэс, Автотээврийн цехийн ажилчид идэвхтэй оролцож, ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүдийн зохистой хэрэглээ, зан үйлтэй холбоотой өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх, ажил эхлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга, дадал зэрэг сэдвээр 33 видео хичээл бэлтгэсэн байна. ХАБЭА-н хэлтэс уг бүтээлүүдийг өөрийн ажлын байрууд дээр жишээ авсан байдал, хичээлийн агуулгыг оновчтой шийдлээр ойлгомжтой гаргасан байдал зэрэг шалгуураар байр эзлүүлж шагнах юм.       

 Эдгээр хичээлийг ажлын байрны сургалтад зориулахаас гадна “Өглөөний ХАБ”, хөдөлмөрийн аюулгүй байдлын давтан зааварчилгаа өгөхөд ашиглана, гэж тус хэлтсийн Сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл мэдээллээ.

Эх сурвалж: “Erdenettoday.mn”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card